• Куба улс АНУ-тай маргаантай асуудлаар Ираныг дэмжиж ирсэн гэв

    Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес АНУ-тай маргалдаж буй Иран улсыг бүрэн дэмжиж байгаа тухай Твиттер-ээр мэдэгдсэн байна. “Бид Исламын Бүгд Найрамдах Иран улстай ах дүүгийн харилцаатай. Тэдний эсрэг АНУ-ын түрэмгий байдал улам бүр нэмэгдсээр байгааг бид ойлгож байна” гэжээ.

    Родригес хэлэхдээ, харилцан яриа, хамтын ажиллагаа нь амар тайван байдлыг хангах, ялгааг арилгах цорын ганц арга зам юм гэв.

    Америкийн Нэгдсэн Улс, олон улсын хамтын нийгэмлэгийн шаардлагуудыг үл харгалзан, Ираны эсрэг RQ-4 Global Hawk-ыг буулгаж үүнтэйгээ зэрэгцүүлэн Тегераны эсрэг шинэ хориг арга хэмжээг авсан гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ