
Үндсэн хуульд дөрвөн багц өөрчлөлтийг оруулж байгаагийн нэг нь Хууль тогтоох эрх мэдэлтэй холбоотой нэмэлт өөрчлөлт юм.Энэ удаад бид хууль тогтоох эрх мэдэлтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийг онцлон хүргэж байна. Click To Tweet
2000 онд дордуулсан гэгддэг долоон өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр УИХ-ын нийт гишүүний олонх хүрэлцэн ирснээр ирцийг хүчинтэйд тооцох болсон байдаг. Ингэснээр асуудлыг ердийн олонхиор шийдвэрлэх, хэт цөөн гишүүн хууль батлах нөхцөлийг бүрдүүлсэн.
Жишээлбэл, УИХ-ын 39 гишүүн ирсэн бол ирц бүрдсэн гэж үзэж, ердөө 20 гишүүний саналаар хууль батлах боломжтой болсон. Энэ нь хууль тогтоох ажлын чанарт сөрөг үр дагавар бий болгосон гэж үзэж байна.
ХУУЛЬ ТОГТООХ ЭРХ МЭДЭЛТЭЙ ХОЛБОГДСОН ӨНӨӨГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ:
- Засгийн газраас боловсруулж өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд УИХ-ын гишүүд дур зоргоороо, үндэслэл муутай өөрчлөлт оруулдаг Click To Tweet
- Ингэснээр Засгийн газрын төсвийн бодлогыг алдагдуулж байгаа нь төсвийн хэрэгжилтийн талаар УИХ-аас Засгийн газарт хариуцлага тооцох боломжгүй болгож байна. Түүнчлэн төрийн аудитын байгууллагын хараат бус байдал хангагдахгүй байгаа учраас төрийн санхүү, төсвийн хяналтыг хангалтгүй хэрэгжүүлж иржээ.
- УИХ хяналт, шалгалтын бүрэн эрхээ хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын мэдээлэл сонсох, гишүүдэд асуулга тавих, богино хугацаанд Засгийн газрын тайланг ерөнхий байдлаар хэлэлцдэг. Тэгвэл энэ цэг үед өөрөөр гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих үр нөлөөтэй арга хэрэгсэл үгүйлэгдэж байна. Click To Tweet
- Байгалийн баялгийг ашиглах зарчим тодорхой бус байгаагаас үүдэлтэй олон нийтийн зүгээс шүүмжлэл ихээхэн гарсаар байгаа. Тиймээс Үндсэн хуульд байгалийн баялгийг ашиглах зарчмыг тусгах шаардлагатай гэх мэтчилэн хууль тогтоох эрх мэдэлтэй холбоотой олон тулгамдсан асуудлыг нэрлэж болно.
ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИАР ИНГЭЖ ӨӨРЧЛӨГДӨНӨ:
- -УИХ-ын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75 хоног болгоно.УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийг нийт гишүүний олонхийн саналаар эцэслэн батлах, Үндсэн хууль, бусад хуульд заасан эсвэл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол нууц санал хураалт явуулдаг болно. Ингэснээр 2000 оны өөрчлөлтийн нэгийг уг эхээр нь сэргээж, нэгийг нь засаж сайжруулах юм. Click To Tweet
- -Түүнчлэн УИХ-ын гишүүн өөр ажил, албан тушаал хавсран ажиллахыг хязгаарласан өөрчлөлт оруулна. УИХ-ын 4 гишүүн давхар дээлтэй байх заалтыг тусгаж байгаа. Click To Tweet
- -Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэхийг хориглоно.
- -Нийтийн ашиг сонирхлыйг хөндсөн асуудлаар хянан шалгах түр хороог байгуулна. Ингэснээр УИХ-ын хяналт шалгалтын үр нөлөө дээшилнэ гэж үзэж байна.
- -УИХ-ын сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох боломжийг нээхийн зэрэгцээ ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно.
- -Парламентад суудалтай намуудад тодорхой санхүүжилтийг төсвөөс шийдэж өгнө гэх мэт өөрчлөлтийг оруулахаар оруулж ирсэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.