Д.Ойсайхан:Миний хүүг төр эрүүдэн шүүж элий балай болгочихоод хохирлын мөнгө гэж 40-хөн сая төгрөг өгсөн

2019-06-27

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос “Хүний эрх ба эрүү шүүлтийн асуудал” хэлэлцүүлгийг  өчигдөр зохион байгуулсан.  Энэ үеэр Орхон аймгаас ирж оролцсон өндөр настай Д.Ойсайхантай ярилцсанаа хүргэе.

Түүний хүү Д.Ням-Очир 2005 онд 20 настайдаа хилс хэрэгт гүтгэгдэн нэг жил гаруйн хугацаанд хоригджээ. Click To Tweet

Улмаар эрүүдэн шүүлтийн  улмаас сэтгэцийн гүнзгий өөрчлөлттэй болсон байна. Гэм буруугүйг нь хэдийгээр нотолсон ч эрүүл саруул хүүхэд нь төрийн буруугаас болж насаараа хөгжлийн бэрхшээлтэй болсонд туйлын гомдолтой байдаг хэмээн тэрээр  нулимс дуслуулан ярьсан юм.

-Таны хүү хилс хэрэгт гүтгэгдэж эрүүл мэндээрээ хохирсон гэсэн. Болсон үйл явдлын талаар мэдээлэл өгөөч. Үйл явдал хэзээ болсон бэ?  

-Манай хүүхэд хилс хэрэгт гүтгэгдэж, эрүүдэн шүүлтэд орсон тэр цагаас хойш эрүүл бус болсон. Click To TweetБи  насаараа дарамтад амьдарч байна.  2005 оны арваннэгдүгээр сарын 1-нд миний хүүг хар машинтай хоёр хүн оройны 5-6 цагийн үед аваад явсан байдаг. Би мэдээгүй, манай хажуу айлын эмэгтэй орж ирж надад хэлсэн. Ингээд эрэл хайгуул эхэлсэн дээ.

Тухайн үед цас орсон, цасан шуургатай байсан. Миний хүүг дан ганц футволкатай, гэрийн шаахай, дан бэлтгэлийн өмдтэй гэрээсээ дөнгөж гараад ирэх төдийд аваад явсан байдаг. Авч явсныхаа дараа Орхон аймгийн Говил багийн II дугаар суруулийн ард аваачиж  3,4 цаг хэрэг хүлээлгэх  гэж зодож нүдсэн. Миний хүү юу болоод байгааг үнэхээр ойлгоогүй учраас “мэдэхгүй” гэдэг үг л хэлсээр, маш их зодуур авч эрүүл мэндээрээ хохирсон. Click To Tweet

Би өөрт тохиолдсон энэ гашуун үнэнийг аав, ээжүүдэд хэлье гэж бодож байна. Би хүүхдээ нялхаас нь  үнэнч байх хэрэгтэй, худлаа ярьж болохгүй, үнэн юмыг үнэнээр нь хэлж ярьж бай гэж зааж, сургаж байсан нь миний алдаа байж гэж би одоо боддог. Зөв хүн болгох гэж багаас нь хүмүүжүүлсэн миний хүүхэд төрөөсөө болоод  хөгжлийн бэрхшээлтэй болсон./уйлав/

Одоо  яах вэ, миний хувь тавилан юм байлгүй л гэж боддог юм. Том болсон хүүхэдтэйгээ хэрүүлээ хийгээд л  амьдарч байна.  Надаас хойшхи ирээдүйн амьдралд нь л санаа зовох юм даа.

-Орон нутгийн цагдаа нар хилс хэрэгт гүтгэсэн гэсэн үг үү. Энэ хүмүүс ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээсэн үү?

-Хариуцлага хүлээсэн эсэхийг би мэдэхгүй. Энэ төрийнхөн л мэдэх байх. Тухайн үед аймгийн байцаагчтай уулзсан. Тайван байж бай, шалгаж байна л гэдэг байсан. Сүүлдээ мэдэхгүй болж хувирсан.  Эхлээд хотод хулгай хийсэн гэж хулгайн хэрэг тохсон. Сүүлдээ Эрүүгийн хуулийн 145.4-өөр эрүү үүсгэж,  хүн амины ноцтой хэрэг болж хувирсан. Хэрэгт татсан тухайн үед миний хүү аймгийн “Дөмөг” зах дээр тэрэг түрдэг байсан, мөн цэрэг татлагад орж байсан гэх мэтчилэн хаана юу хийж байсныг нь нотолж, баримтжуулж хүүгээ гаргаж авсан. Click To Tweet

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Би зургаан хүүхэдтэй байснаас нэгийг нь алдсан, нэг нь төрийн буруугаас оюуны бэрхшээлтэй болсон. Төрийн буруугаас болж миний хүүхэд элий балай болсноор манай гэр бүлийн амьдрал сүйрсэн Click To Tweet. Аав  нь энэ хүүхдийнхээ араас хөөцөлдөж яваад  амиа алдсан. Эгч, ах, дүү нар нь бүгд хүчирхийлэл дунд хүнд хэцүү байдалд амьдарч байна.

-Хэд хоног хорьсон бэ,хүүг нь?

-330 хоног хорьсон гэдэг. Гэхдээ би энийг хүлээн зөвшөөрдөггүй. Яагаад гэхээр 2005 оны 11 сарын 1-нд миний хүүг  Улаанбаатар руу авч явсан.

Тухайн үеийн Эрүүгийн байцаагч нь хоёр дадлагын хүүхдийг ямар нэгэн аргаар барьж ир гэсэн даалгавар өгөөд явуулсан байдаг. Арваннэгдүгээр  сарын 22-нд эрүү үүсгээд мөрдөнд хийсэн. Дунд нь гарч байгаа хоног хугацааг би эрүү шүүлтийн 21 хоног гэж боддог юм. Шүүхийн тогтоол хавтаст хэрэгтэй нь танилцахаар арваннэгдүгээр сарын 22-ноос 330 хоног гэж  тооцсон байдаг.

Арваннэгдүгээр сарын 1-нээс 22 хүртэлх хугацаанд би өөрөө Ганц худаг руу гурван удаа очиж хүүгээ хайсан ч олдоогүй. Click To Tweet Тийм хүн ирээгүй гэдэг тайлбарыг өгч байсан. Энэ хугацаанд хаана байсан нь  одоог хүртэл мэдэгддэггүй.

-Хэзээ сэтгэцийн өөрчлөлттэй болсон юм бол..?

-Байцаах болгондоо хэрэг хүлээлгэх гэж эрүүдэн шүүсэн. Эрүүдэн шүүж байх явцад л тархиндаа гэмтэл авч, эрүүл бус болсон. Эмч нар хэлэхдээ гүнзгий сэтгэцийн өөрчлөлттэй гэж хэлсэн. Гэртээ ирэхдээ л сэтгэцийн өөрчлөлттэй нь илэрсэн. Хөөрүү яриатай, буурь суурьгүй, нүд нь тогтворгүй байдаг юм билээ. Click To Tweet

-Төр засгаас хохирлыг нь барагдуулсан уу?  

-Би өөрөө гомдол гаргаж, хөөцөлдөж байж хохирлын мөнгө гэж 40 сая төгрөгийг 2013 онд төр засгаас гаргуулж авсан. Гэхдээ би энэ мөнгийг нэг жил гаруйн хугацаанд хоригдсон хохирлын мөнгө л  гэж боддог. Төр засгаас эрүүл мэндийн хохирол барагдуулсан гэж хэлдэг юм.Та нар бодоод үз дээ. Эрүүл мэндийн хохирлыг 40 саяар үнэлж байна. Click To Tweet

Эрүүл саруул байсан хүнийг элий балай болгочихоод 40-хөн сая төгрөгөөр үнэлж байгаа  төр засаг арай биш байна гэж би хэлмээр байна. Би энэ мөнгийг  зөвхөн хоригдсон хугацааны хохирлыг өгсөн гэж иргэн хүнийхээ хувьд боддог юм.

Би одоо 70 хүрэх гэж байгаа эмгэн, миний хүү 34-тэй. Click To Tweet Энэ тэнд очоод амьтан хүнтэй хэрүүл хийх, эсвэл юм хэлэхээр урдаас зөрөх, нэг бол юм хум шидэж, цохиж алчих гээд үнэхээр хэцүү. Хавар, намар сэтгэцийн өвчин нь  улам хүндэрч сэдэрдэг. Энэ үед их хэцүү. Ямар ч үйлдэл хийх магадлал маш өндөр байдаг. Энэ үеийг яаж өнгөрөөх вэ гээд асар их сэтгэлийн дарамтыг ах, эгч дүү нар бүгд л  эдэлдэг. Гэр бүлийн хүчирхийлэлд тэр чигээрээ автдаг гэсэн үг. Яаж арга эвийг нь олж амьдрах вэ  гээд бүгд сэтгэлийн зовлонтой байна. Хэрвээ төрийн буруугаас болж элий балай болоогүй бол эх орныхоо бүтээн байгуулалтад оролцоод явж байх байсан даа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ