• Говь-Алтай аймгийн нисэх буудал цаг агаарын хүнд нөхцөлд ч нислэг хүлээж авдаг боллоо

    2019-06-27

    Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь Алтай нисэх буудлын аэродром нь шөнийн гэрэл суултын системээ бүрэн ашиглалтад оруулжээ. Ингэснээр  навигацийн тоног төхөөрөмж болох DVOR/DME-г ашиглан суултын схемтэй болсноор “В” “С” ангиллын агаарын хөлгийг цаг агаарын хүнд нөхцөлд болон шөнийн цагаар хүлээн авах бүрэн боломжтой болсон байна.

    Говь-Алтай аймаг нь газар нутгийн байршлын хувьд далайн түвшнээс дээш өндөрлөг газарт байдаг онцлогоос шалтгаалан, ялангуяа зуны улиралд, өдрийн цагаар нислэг үйлдэхэд суудлын хязгаарлалт тогтоох шаардлага тулгардаг.

    Харин шөнийн цагаар нислэг үйлддэг болсноор зорчигчдын тоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой болж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ