• Сонгогчдод Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг танилцуулсан УИХ-ын засварлага дууслаа

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гишүүд тойрогтоо танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсч дуусчээ. Энэхүү ажил өчигдөр орой хүртэл үргэлжилж, 27-ны өдрөөс буюу өнөөдрөөс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлэх төлөвлөгөөтэй байгаа. 

    Ийнхүү түр засварлаад байсан УИХ-ын үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн үргэлжилнэ.

    Чуулганы хуралдааныг долдугаар сарын 5-нд хаахаас өмнө төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусч, ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийднэ. Хэрэв ард нийтийн санал асуулга явуулахаар бол чуулганы хуралдааныг сунгах бол ард нийтийн санал асуулга явуулахгүй гэж гишүүдийн олонхи үзвэл долдугаар сардаа ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар төлөвлөж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ