ХЯТАД УЛС КАНАДЫН БҮХ МАХАНД ХОРИГ ТАВИЛАА

Канад дахь Хятадын элчин сайдын яамнаас Канадаас бүх төрлийн махан бүтээгдэхүүний импортыг түр хориглосон шийдвэрээ өнөөдөр зарлалаа. Учир нь Канадын Хятад руу зургадугаар сарын 3-нд экспортонд гаргасан гахайн махны дээжээс “рактопамин”гэх Хятад улсад хориотойд тооцогддог бодис илэрчээ. Рактопамин нь мал эмнэлэгт болон тэжээлийн байдлаар мал, амьтанд хэрэглэгддэг бодис бөгөөд эцсийн хэрэглэгчдэд сөрөг нөлөөтэй гэж үзсэний улмаас ийнхүү хориглож байжээ. Харин Канадад энэхүү бодисыг хэрэглэхийг хуулийн дагуу зөвшөөрдөг байна.

Уг зөрчлөөс улмаас шалгалт явуулахад Канадын засгийн газраас мах экспортлогчиддоо олгосон нийт 188 лицензийг хуурамчаар үйлдсэн болохыг Хятадын тал илрүүлсэн байна.  Рактопамин бодис болон хуурамч лицензийн улмаас Хятад улс Канадын бүх төрлийн махны импортыг энэ сарын 25-наас эхлэн зогсоохоор болсноо мэдэгдлээ.

Эх сурвалж:Cnn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ