• Нам хуулийн этгээдээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 болон 50 дахин үржүүлсэнтэй тэнцэхүйц хандив авахаар хуулийн төсөлд тусгажээ

    2019-06-26

    “Улс төрийн намын тухай хууль: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. “Шилэн нам” авлигын эсрэг түншлэл,   “Транспэрэнси  Интернэшнл-Монгол” байгууллагаас  Авлтигатай тэмцэх газартай хамтран Европын холбооны дэмжлэгээр  болсон уг хэлэлцүүлэгт оролцогчид “Улс төрийн намын бүртгэл, хяналтын тогтолцоо”, “Улс төрийн намын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, гишүүнчлэл”, “Улс төрийн намын санхүүжилт”, “Улс төрийн намын хариуцлагын тогтолцоо” зэрэг сэдвээр хэлэлцлээ.

    1990 онд улс төрийн намын эрх зүйн үндсийг анх тогтоож, улмаар 2005 онд “Улс төрийн намын тухай” хууль болгон шинэчлэн найруулснаар улс төрийн намын үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин илүү нарийн болсон. Уг хуулиар намын хөрөнгө, санхүүгээ тайлагнах гэх мэтчилэн олон дэвшилттэй зохицуулалт бий болсон гэдэг.

    Гэсэн ч өнөөдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд улс төрийн нам үйл ажиллагаа явуулахад хэд хэдэн бэрхшээл үүсч байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлсэн. Click To Tweet

    Тухайлбал, намын бүтэц, чиг үүрэг, намын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдал, намын бодлого боловсруулах механизмыг сайжруулахад чиглэсэн зохицуулалт байхгүй гэх мэтчилэн олон  зүйлийг өгүүлж болно.

    Эдгээрээс намын санхүүжилтийн асуудлаар хэлэлцүүлгийн үеэр хөндсөн зарим асуудлыг онцлон хүргэе. Click To Tweet

    Тухайн нэг улс төрийн нам санхүүжилтээ тайлагнаж олон нийтэд ил тодоор мэдээлж байх ёстой гэдэг ч одоо хэрэгжиж байгаа хуулиар хангалттай биш байгаа. Улс төрийн намын санхүүжилт гишүүдийн татвар, хуулийн этгээдийн бэлэн болон бэлэн бус хандиваас бүрддэг. Хуулийн этгээд хандив өгдөг ч юунд зарцуулсанд нь эргээд хяналт тавих боломж хомс байдаг бол бэлэн бусаар өгсөн хандив тайланд ордоггүй өнгөрдөг гэдгийг  МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш Б.Эрдэнэдалай “Улс төрийн намын санхүүжилт” сэдвээр тавьсан танилцуулгадаа онцолсон.

    Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хуулийн этгээдээс хандив авахаар зохицуулалт орж байгаа. Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 болон 50 дахин үржүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний мөнгийг хандиваар авахаар тусгажээ. Click To Tweet

    Гэхдээ тухайн намын нийт авах хандивын дээд хэмжээг оруулж өгөөгүй нь учир дутагдалтай  байгаа учир холбогдох заалтыг эргэн харах шаардлагатай, ер нь хуулийн этгээдийн хандивыг хязгаарлах хэрэгтэйг  тэрээр хэлсэн.

    Учир нь, хандив өгсөн компани эргээд тендер авах ч юм уу ямар нэгэн байдлаар ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлал бий болдог ажээ. Click To Tweet

    2005 оны Улс төрийн намын тухай хуульд нам санхүүгийн үйл ажиллагаагаа аудитаар баталгаажуулаад нийтэд мэдээлнэ гэсэн заалт орсон байдаг. Гэсэн ч өнөөдөр уг заалт бодитоор хэрэгжихгүй байгаа. 2017, 2018 оны тайлангаа л гэхэд МАН, АН өгөөгүй ажээ Click To Tweet. Улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, хөрөнгийн зарцуулалтад  өөрийнх нь дотоод хяналтаас өөр хяналт тавих хөндлөнгийн бүтэц байхгүйтэй холбоотой юм.

    Өөрөөр хэлбэл,  дотоодын хяналтын нэгж нь үр дүнтэй байж чадахгүй байгаагаас  санхүүгийн тайландаа аудит хийлгэж, олон нийтэд мэдээлэх үүргээ хэрэгжүүлдэггүй гэж судлаач дүгнэв.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ