АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Афганд гэнэт айлчилж, Энэтхэгт эсэргүүцлийн цуглаантай нүүр тулав

Өчигдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Афганистаны нийслэл Кабулд гэнэт очиж, удирдагчидтай нь энхийн хэлэлцээ зэрэг асуудлаар зөвшилцжээ.

Афганистаны хэвлэлийн мэдээлснээр,Майк Помпео урьдаар мэдэгдэлгүйгээр гэнэт айлчилж, ерөнхийлөгч Ашраф Гани, засгийн газрын тэргүүн Абдулла Абдулла нартай хэлэлцээ хийсний дараа хэвлэлд хандаж,”энх тайван бол өнөөгийн тэргүүлэх үүрэг бөгөөд Афганистаннь олон улсын терроризмын үүр болох ёсгүй хэмээн тус улсын удирдагчидтай санал нэгдсэн. АНУ Афганистанаас цэргээ татах тухай тус улсынТалибандтодорхой мэдэгдсэн боловч цэргээ татах цагийн хуваариар тохиролцоонд хүрч чадаагүй. Афганистаны нам бүлгүүдтэй хэлэлцээ хийх нөхцөл бүрдүүлэхийг АНУ хичээж байна. Герман, Катар зэрэг орны хүчин чармайлтаар ирэх 7-р сард Катарт Афганистаны дотоод асуудлаарх яриа хэлцлийг зохион байгуулахаар төлөвлөөд байна” гэжээ.

Тэндээсээ Энэтхэгийн нийслэл Шинэ Дели оржээ. Харин Шинэ Дели хотын төвд Энэтхэгийн олон мянган иргэн эсэргүүцлийн цуглаан хийж, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Помпеогийн Энэтхэгт айлчлахыг эсэргүүцэн, Америкийн зүгээс Дундад Дорнодод хэрэгжүүлж буй бодлого, худалдааг ивээх үзэл, ганц талт үзлийг буруушааж байгаагаа илэрхийллээ.

Жагсагчид “Иранд битгий дайн зарла” , “Худалдааг ивээх үзлийг эсэргүүцнэ” зэрэг бичигтэй самбар өргөж, “Ираны дотоод хэрэгт хөндлөнгөөс бүү оролц”, “Америкийн дайны панзчидыг цохиж унагаая” гэсэн уриа хашхирч байжээ.

Тэдний зарим нь Ираны нефтийг оруулахгүй гэсэн Америкийн дарамтад Энэтхэгийн засгийн газар битгий бууж өг хэмээн уриалж, зарим нь Куба, Венесуэлийн дотоод хэрэгт АНУ хөндлөнгөөс битгий оролц хэмээн уриалж байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ