Шведийн гүнж Кейт Мидлтон, Парис Хилтон нарын өмсөж байсантай ижил хувцас өмсчээ

Шведийн 34 настай гүнж София ((Princess Sofia of Sweden) 37 настай Кейт Миддлтон, 38 настай Парис Хилтон нарын өмсөж байсантай ижил загварын даашинз өмссөн нь хэвлэлийн анхаарлыг татжээ.

Вермландын гүнж нь Стокгольмын хааны ордонд болсон төрийн хүлээн авалт дээр нэхмэл тор бүхий цагаан Self Portrait өмсөн ирсэн байна.

Тэгвэл гурван жилийн өмнө 2016 оны арваннэгдүгээр сард Кэмбрижийн гүнгийн ахайтан яг үүнтэй ижил хувцастай байгаа зураг хэвлэгдсэн байна. Кейт Миддлтон энэ хувцастайгаа Лондонд “Гудамжны муур” киноны нээлтийн ажиллагаанд оролцсон.

Тэр жилийн 10-р сард Парис Хилтон яг ийм загварын даашинзыг хамгийн анх өмсчээ. Тэрбээр Лос-Анжелест болсон amfAR Inspiration Gala үдэшлэгт ийнхүү зочилсон байна.

Гүнж София нөхөртэйгээ Шведийн хаан Карл Филиппын Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн айлчлалыг хүндэтгэх ёслолын оройн зоог дээр нөхөртэйгээ хамт иржээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ