• Агаар дахь нүүрстөрөгчийн давхар ислээр шатахуун үйлдвэрлэдэг CE компанид Холбооны Засгийн газраас 25 сая ам.долларын санхүүжилт олгожээ

    Канадын Скуамиш хотоос гаралтай Carbon Engineering (CE) компанийг Харвардын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны профессор Дэвид Кейт болон MacDonalds компанид гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан Даниал И.Фридман нар 2009 онд албан ёсоор үүсгэн байгуулжээ.  Харин 2009 оноос ч өмнө профессор Кейт 2007 онд болсон TedX арга хэмжээгээр уур амьсгалын өөрчлөлтийг шийдэх гео инженерийн аргыг хуваалцаж байсан юм. Анхны хөрөнгө оруулагчдаараа Билл Гейтс болон Муррей Эдвардс нарыг татан оролцуулж чадсан.  Үүгээр ч зогсохгүй Chevron Technology Ventures, Oxy Low Carbon Ventures, LLC, Bethel Lands Corporation Ltd, Carbon Order, First Round Capital, Lowercase Capital, Rusheen Capital Management, LLC, Starlight Ventures, Thomvest Asset Management зэрэг технологийн компаниуд, Бенжамин, Ходгкинсон,Хатчисоны гэр бүлүүд хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж. Нийтдээ 91 сая ам.долларын санхүүжилтыг босгоод байна.

    Технологийн үйл явцыг тайлбарлабал агаар дахь нүүрстөрөгчийн давхар ислийг  ялгаж авахын тулд эхлээд агаарыг нь дээрээ сэнс бүхий агуулах саванд сорж авдаг. Сорж авсны дараа шохойн чулуу, устөрөгч,хүчилтөрөгч бүхий химийн нэгдлээр үйлчилж, эцсийн бүтээгдэхүүн болох нүүрстөрөгчийн бага агуулгатай бензин, дизель түлш бэлэн болдог. CE компанийн түлшний нэг литр тутам нь ердөө нэг ам.долларын өртгөөр үйлдвэрлэгдэж байгаа юм.

    2015 онд байгуулагдсан үйлдвэр

    Ингэснээр нэгдүгээрт агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийг зайлуулж, хоёрдугаарт нүүрстөрөгчийн бага агуулгатай түлшийг хэрэглэснээр хүлэмжийн хийн ялгарлыг мэдэгдэхүйц бууруулах юм.  Технологийн шинэчлэлтийн дүнд уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох боломж хүн төрөлхтөнд бий болоод байна.

    Тэгвэл нүүрстөрөгчийн давхар ислийг(CO2) түлш болгон хувиргадаг шинэхэн технологийн чиглэлд тэргүүлж буй  цэвэр эрчим хүчний CE компани өнгөрсөн хоёр дахь өдөр Холбооны засгийн газраас томоохон хэмжээний санхүүжилт авч чадлаа.

    Технологио зах зээлд нэвтрүүлэхэд нь зориулж Carbon Engineering (CE) компанид нийт 25 сая ам.долларын санхүүжилтыг олгожээ.

    Инноваци, Шинжлэх ухаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Navdeep Bain:

    Канадын зохион бүтээгчид дэлхий дахины гол асуудал болсон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шийдлийг олохын төлөө ажиллаж байна. Бид үүгээр дамжуулан дундаж давхаргын ажлын байрыг бий болгож байгаагийн зэрэгцээ энэ нь эргээд  Канад улсыг цэвэр технологийн дэвшлийн тэргүүүлэгчдийн эгнээнд авчирч байгаа юм.

    Авсан санхүүжилтаараа Скуамиш хотод дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон Ньюпорт Инновацийн төвийг байгуулахаар төлөвлөөд байна. Инновацийн төвийн хувьд агаар мандлаас 4-5 тонн нүүрсхүчлийн давхар ислийг сорон авч, 320 литр нүүрстөрөгчийн бага агуулгатай түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Click To Tweet

     

    Эх сурвалж: Dailyhive

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ