• Цагаан ордны шинэ хэвлэлийн төлөөлөгч Стефани Грихем боллоо

    Цагаан ордны шинэ хэвлэлийн төлөөлөгч Стефани Грихем болж харин Сара Сандерс явахаар болжээ. Энэ тухай тэргүүн хатагтай өчигдөр Twitter хуудсан дээрээ бичлээ.

    “Стефани Грихем Цагаан ордны хэвлэлийн албаны шинэ захирал болно гэдгийг би мэдэгдэхэд таатай байна” гэж тэр бичжээ.

    “Тэрбээр 2015 оноос хойш бидэнтэй хамт байсан. АНУ-ын Ерөнхийлөгчтэй хамт тус орны засаг захиргаанд үйлчлэх илүү тохиромжтой хүнийг [энэ албан тушаалын хувьд] төсөөлж чадахгүй байна” гэж Меланиа Трамп нэмж хэлжээ. Тэрбээр Грихем мөн тэргүүн хатагтайн ​​албан ёсны төлөөлөгч хэвээр үлдэж, улмаар хоёр байр суурийг нэгтгэн хаших болно гэж тэмдэглэжээ.

    “Стефани Грихем ерөнхийлөгч болон улс орны хувьд маш үнэ цэнэтэй ажилтан байх болно, Цагаан Ордноос явахад харамсалтай байна, гэхдээ би ийм гайхалтай багийг бүрдүүлж байгаад баяртай байна” гэж Сандерс хэлжээ.

    Өнгөрсөн сарын сүүлээр Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргыг албан тушаалаа орхих болно гэж Трамп зарлажээ. Тэрбээр түүнийг Арканзас мужийн захирагчийн суудалд нэр дэвшүүлэх гэж байгаагаа илэрхийлжээ.

    Сандерс 2017 оны 7-р сард Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн даргаар томилогдсон.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ