• “Барселона” Гризманны төлөө “Атлетико”-д 120 сая евро төлөх гэнэ

    “Барселона”, “Атлетико”-тай довтлогч Антуан Гризманныг нт шилжүүлж авах хэлэлцээрийг дуусгах болно гэж Daily Mirror мэдээлэв. Мэдээлэлд дурдсанаар Каталончууд 28 настай франц залуугийн төлөө 120 сая евро зарцуулах гэнэ.

    Одоогийн байдлаар түүний өртөг нь 200 сая гэж үзэж буй. Өмнө нь “ПСЖ”, “Манчестер Юнайтед” багууд түүний төлөө өрсөлдөж байсан юм.

    2018/2019 оны улиралд Антуан Гризманн бүх 48 тоглолтод оролцож 21 гоол оруулж, 10 оновчтой дамжуулалт өгчээ. Transfermarkt.de сайт довтлогчийг 150 сая еврогоор үнэлжээ. 2019 оны 5-р сард франц залуу “Атлетико”-гоос явахаа зарласан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ