• Бохирын худагт бөглөрөлийг нь гаргахаар ажиллаж байсан хоёр ажилтан амиа алджээ

    Хоёр хүн ажлын байран дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн даваа гарагт гарчээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд 4 метрийн гүнтэй бохирын худагт бөглөрөлийг нь гаргахаар ажиллаж байсан хоёр ажилтан шатнаас бохир ус руу унаж нас барсан байна.

    Энэ тухай дуудлагыг энэ сарын 24-ний өдрийн 14.10 цагт Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги хүлээн авч, 8 алба хаагч, 2 автомашинтай 19 км зам туулан 14.26 цагт очиж Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны харьяат иргэн У /31 настай, эрэгтэй/, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн Б /34 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ