• World Bank:Чанар муутай суурь боловсрол дунд болон дээд боловсролын хөрөнгө оруулалтын үр ашгийг бууруулж байна

    Манай улсын боловсролын салбарт зарцуулж буй төсвийг ижил төстэй орнуудтай харьцуулахад адил төвшинд байгааг Дэлхийн банкнаас гаргасан төсвийн зардлын тойм судалгааны тайланд онцолжээ.

    Боловсролын салбарын зардал 2014 онд ДНБ-ний 6 хувь, 2014-2015 онд нийт зардлын 18-19 хувьд тус тус хүрсэн байна. Түүн дотроо  урсгал зардал зонхилж байна. Боловсролын салбарын нэг албан хаагчид ногдох цалингийн зардал буурсан ч нийт цалингийн сан нь төсвийн зарлагын хамгийн хурдацтай өсөж буй бүрэлдэхүүн болжээ. Өөрөөр хэлбэл, энэ салбарт ажиллаж байгаа иргэдийнгар дээр очих мөнгө өсөөгүй, ажиллах хүний тоо нь нэмэгдсэн гэсэн үг юм.

    Түүнчлэн сургуулийн үнэтэй тоног төхөөрөмж худалдан авахад ихээхэн зардал гаргадаг ч сургалтын хэрэгсэл худалдан авахдаа маш бага зардал гаргаж байгааг уг судалгаанд өгүүлжээ. Click To Tweet

    Боловсролын хөрөнгө оруулалт, хүний нөөцийн сул төлөвлөлт нь зарим бүс нутагт ашиглагдаагүй хөрөнгө үлдэх боломжийг олгож  байхад зарим бүс нутагт нөөцийн хомсдолд үүсгэхэд хүргэсэн байна. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын зардалд урсгал засварын зардал хэт бага  байна гэжээ. Гэсэн хэдий ч бүх нийтийг суурь боловсролд бүрэн хамруулах тал дээр ихээхэн ахиц дэвшилд хүрсээр байгаа гэж  дүгнэв. Ялангуяа, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын төвшинд ихэнх  хүүхдийг улсын сургуульд хамруулсан байна. Гэвч өмч хувьчлалын улмаас төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын тоо буурчээ. Click To Tweet

    Бага боловсрол бүх нийтийг хамарч байгаа ч боловсролын төвшин нэмэгдэх тусам өрхийн орлого нэмэгддэг. Үүнээс улбаатай нийгэм, эдийн засгийн ялгаа байсаар байна гэж үзжээ.Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж ялангуяа, малчин өрхийн хувьд дутагдалтай байна. Click To Tweet

    Бага ангийн бичиг үсгийн болон тооны чадвараас харахад чанар муутай суурь боловсрол нь дунд болон дээд боловсролын хөрөнгө оруулалтын үр ашгийг бууруулж байна гэж дүгнэжээ.

    Тиймээс цогц шинэчлэлийн хөтөлбөрт тэргүүлэх 5 чиглэлийн арга хэмжээг оруулах нь зүйтэй гэж Төсвийн зардлын тойм судалгаанд оруулжээ.

    • Стандарт үнэлгээтэй байх нь сургалтын үр нөлөөг тооцох боловсролын тогтолцооны үр ашгийг үнэлэхэд хүндрүүлдэг. Тиймээс сурагчийн үнэлгээний олон улсын хөтөлбөр /PISA/-т хамрагдах замаар сургалтын үр дүнг тооцох, үндэсний үнэлгээнүүдийг бэхжүүлэх,
    • Нийт, сургууль цэцэрлэг дэх сургалтын орчны чанарын ижил бус байдлыг багасгах, үйл ажиллагааны төсвөө өөрөө удирдах эрхийг сургуульд олгох,
    • Малчдын хүүхдүүдийг хамт олон эсвэл гэр бүлд түшиглэсэн сургалтад хамруулах замаар сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх,
    • Чинээлэг өрхийн эцэг эхийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх
    • Орон нутгийн боловсролын байгууллагын гүйцэтгэх үүрэг, ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах гэх мэт арга хэмжээг авах нь зүйтэй гэж зөвлөжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ