• Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх Б.Хурц нарын хэргийг шүүхэд шилжүүллээ

    УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсэгт багтаж байсан тагнуулын хоёр, ШШГЕГ-ын хоёр нийт дөрвөн ажилтныг өнгөрсөн гуравдугаар сард цагдан хорьсон. Тэднийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгахдаа хууль зөрчсөн, хууль бус арга хэрэглэсэн, эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган шалгаж байсан юм.

    Мөн ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг энэхүү хэргээр шалгаж, бүр хорьж байгаад сулласан билээ.

    Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1, 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нэр бүхий 9 холбогдогчтой Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийг Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хүлээн авсан байна.

    Ингэснээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх тагнуул, шүүхийн шийдвэрийн ажилчдын хэрэг шүүхэд шилжээд байна.

    Мөн өчигдөр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэлмэгдсэн хэмээн үзэж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр тэднийг суллуулах 46000 иргэний гарын үсэгтэй шаардлагыг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн билээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ