• 2026 оны өвлийн олимпын наадмыг Италийн Милан, Кортина Ампеззо хотууд зохион байгуулна

    Швейцарьд болсон Олон улсын олимпын хорооны 134-р бүгд хурлаар санал хурааж, 2026 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулах газрыг сонголоо. Италийн Милан ба Кортина Ампеззо хот 13 саналын давуугаар Шведийн Стокгольм ба Оле хотыг ялж, энэ удаагийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах эрхийг авсан байна.

    Олон улсын олимпын хорооны нийт 88 гишүүн бүгд хуралд оролцож, үүнээс 82 гишүүн санал хураалтад оролцлоо. Милан ба Кортина Ампеззо хот 47 санал авч, Стокгольм ба Оле хот 34 санал авсан ба түдгэлзсэн нэг санал гарчээ.

    Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах “Милан ба Кортина Ампеззо хот ялсны гол шалтгаан бол тэндхийн иргэд халуун сэтгэлээр дэмжсэн явдал юм. Гуравдагч талын бие даасан шалгалтын дагуу, Италийн иргэд энэ төслийг дэмжсэн хэмжээ нь 83 хувьд хүрч, харин Шведийнх ердөө 55 хувьтай байсан” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ