Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллуулах 46000 иргэний гарын үсэгтэй шаардлагыг дээд шүүхэд хүргүүлэв

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар эрүү шүүлтийн улмаас С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллуулах 46000 иргэний гарын үсэг бүхий шаардлагыг Улсын дээд шүүхэд хүргүүлэв. 

Жагсаалын төлөөлөл шаардлагыг оруулж өгөх гэсэн боловч дээш оруулаагүй учир Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг өөрийн биеэр гарч ирж авахыг шаардаж, тэмцлээ үргэлжлүүлэв.

Харин Улсын дээд шүүхээс шаардлагыг хүлээн аваагүйгээ бичиг хэргээр дамжуулж өгөх, авах хуультайг жагсагчдад тайлбарласан юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнтэй уулзлаа. С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдон хоригдож байгаа Б.Содномдаржаа, Т. Чимгээ нарыг суллуулахыг дэмжсэн 46000 иргэний гарын үсэгтэй цаасыг МУ-ын дээд шүүхэд гардуулж өглөө. УИХ-ын гишүүн бол ард түмнийхээ санаа бодлыг төлөөлөх үүрэгтэй субъект. Энэ утгаараа Дээд шүүхийн Ерөнхий шүүгчтэй уулзаж байр сууриа илэрхийллээ.

Одоогоор эрүүдэн шүүсэн хэргээр 7, 8 хүн шалгагдаад, хэрэг нь шүүх рүү шилжсэн байгаа юм байна. Удахгүй гурван шатны шүүх хурлын дараа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах, эс суллах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэсэн хариуг өгч байна.  Мэдээж шүүхийн бие даасан хараат бус байдал гэж байгаа. Монголын шүүх бол ард түмнээсээ хамааралтай байх ёстой. Ард түмний талд, шударга ёсны талд шийдвэр гаргадаг шүүхийг ард түмэн хүсч байна. Бүлэглэлийн талд, авилгачдын талд, МАНАН-ийн талд шийвдэр гаргасаар удсан. Үүнийг өөрчлөхийн тулд УИХ-ын гишүүд бид өнөөдөр ҮАБЗ-ийн гурван гишүүнтэй мөн уулзана. МУ-ын парламентаас ҮАБЗ-ийн гурван гишүүнд зөвлөмж гаргах эрхийг олгосон. Энэ эрхийн хүрээнд МУ-ын төрийн гурван өндөрлөг шүүхийн шимтгэлийн асуудлаар зөвлөмж, шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ