• Японы эрдэмтэд өндөр настнуудыг байнга улаан дарс хэрэглэхийг зөвлөжээ

    Та хөгширч байгаа үедээ оюун ухааны тодорхой байдлаа хадгалж, танин мэдэхүйн чадвараа алдахгүй байхыг хүсч байна уу? Тэгвэл улаан дарс хэрэглэ хэмээн Японы Осакагийн их сургуулийн эрдэмтэд зөвлөж байна.

    Тэд бага зэргийн тунгаар улаан дарс тогтмол хэрэглэдэг өндөр настай хүмүүс бусдаас илүү ой сайтай байгааг нотолсон аж. Дарс нь бие махбодоос хортой бодисыг зайлуулдаг байна. Тиймээс дарс нь бие махбод, тархийг хэвийн байлгахад тусалдаг гэжээ.

    Эрдэмтэд энэ нь архины тухай биш, зөвхөн дарстай холбоотой гэдгийг тэмдэглэжээ. Жишээлбэл, шар айраг эсвэл саке дээр авч үзэхэд (судалгаагаа япончууд дээр явуулсан) энэ нөлөө нь харагдахгүй байсан аж.

    Энэ нь эрдэмтэд улаан дарсны ашиг тусын тухай ярьж байгаа анхны тохиолдол биш юм. 2018 оны 5-р сард биологийн шинжлэх ухааны доктор Майкл Мослей шинжлэх ухааны нийтлэл хэвлүүлжээ. Тэрбээр улаан дарс нь их хэмжээний полифенол агуулдаг болохыг нотолсон. Тэдгээр нь исэлдэлтийн стресс үүсэхээс сэргийлж биед антиоксидантын үүргийг гүйцэтгэдэг байна. Чөлөөт радикалууд үүсэх үед эсийн мембраныг устгаж биеийн хөгшрөлтийн явцыг уртасгах болно гэсэн байна.

    Дарс нь ахмадуудын тархины үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж байгааг тэд хэрхэн олж мэдсэн бэ? Үүнийг хийхийн тулд тэд хоёр жил үргэлжилсэн судалгаа явуулсан байна. Японд 76-86 насны 1.2 мянган хүнийг судалгаанд оролцуулсан байна. Ингээд хоол хүнс, согтууруулах ундааны зуршил, сэтгэцийн чадвар, анхаарал, санах ойг туршиж үзсэн гэнэ.

    Туршилтанд оролцсон хүмүүсээс эрдэмтэд танин мэдэх чадвараар бусдаасаа илүү 67 хүнийг тодорхойлжээ. Тэд улаан дарс байнга хэрэглэдэгээрээ бусдаасаа ялгаатай байсан аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ