• Үндэсний их баяр наадмыг 2.8 тэрбум төгрөгөөр зохион байгуулна

    2019-06-25

    Энэ жил Үндэсний их баяр наадамд нийт 2.8 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Үүний 400 саяыг нь баяр наадмын үйл ажиллагааны орлогоос гаргах юм байна.

    Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийн сонгон шалгаруулалтад Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл шалгарч, наадмын Ерөнхий найруулагчаар ажиллахаар бэлтгэл ажилдаа оржээ.

    2013 онд 1.5 тэрбумыг Үндэсний их наадамд зарцуулж байсан бол 2014 оноос хойш 2.2 тэрбум болон нэмэгджээ. 2013 оноос хойш Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад хэчнээн төгрөг зарцуулж ирснийг доорх графикаас харна уу.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ