Хятадын дэд дарга Ван Чишань манай Үндэсний их баяр наадмыг үзнэ

Монгол улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсаны 25 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд хоёр орны тэргүүнүүдийн томоохон айлчлал, уулзалтууд зохион байгуулагдсан.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д албан ёсны айлчлал хийж Жун Наньхай цогцолборт тус улсын дэд дарга Ван Чишаньд бараалхсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар дөрөвдүгээр сарын 24-нд Төрийн айлчлал нь хийсэн.

Харин энэ удаа БНХАУ-ын дэд дарга Ван Чишань манай улсад айлчилж, энэ үеэрээ Үндэсний их баяр наадам үзэхээр болсон аж. Түүний айлчлалын хөтөлбөр хоёр орны гадаад харилцааны яамны түвшинд яригдаж байгаа бөгөөд ирэх сарын 11-нд Монголд ирэх гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ