• Уур амьсгалын өөрчлөлт энэ хэвээр үргэлжилбэл Гринланд мөсөн давхаргагүй болно

    Арктикийн мөс ихэвчлэн зургадугаар сарын эхээс наймдугаар сарын сүүл хүртэл хайлж, хамгийн ихээр  долдугаар сард хайлдаг байна.
    Гэтэл энэ жил дөнгөж зургадугаар сар дундаа орж байхад хоёр гигатонн мөс хайлж тэр хэмжээний ус Атлантын далай руу цутгаад байна. Зургадугаар сарын хоёр дахь долоо хоногт хоёр гигатонн буюу хоёр тэрбум тонн мөс дэлхийн дулаарлын улмаас хайлжээ. Click To Tweet
    Гринландын мөс бүрэн хайлбал дэлхийн далайн төвшин 7.2 метрээр нэмэгдэх юм. Click To Tweet
    Alaska Fairbanks их сургуулийн Геофизикийн институтын профессор Энди Асчванденээр ахлуулсан судалгааны баг дэлхийн дулаарал урт хугацаандаа Гринландын мөс хайлахад үзүүлэх нөлөллийн прогнозыг хийж гүйцэтгэж Science Advances сэтгүүлд нийтлүүлжээ. Ингэхдээ хиймэл дагуулын дата мэдээлэл, компьютер загварчлал ашиглан хийсэн байна.

    2300 он хүртэлх хүлэмжийн хийн ялгарал бага, дундаж, их байх нь Гринландын мөс хайлахад хэрхэн нөлөөлөх вэ?/Синди Стар,НАСА/

    Судалгааны ажлыг товчхондоо дүгнэвэл нөхцөл байдал сайнгүй байна. Урьдчилсан прогнозоор хүлэмжийн хийн ялгарлын хэмжээгээ бууруулахгүй, дэлхийн дулаарал энэ хэвээр үргэлжилбэл 2100 он гэхэд далайн төвшин 5-33 сантиметрээр нэмэгдэж, 3000 он гэхэд Гринландын мөс бүрмөсөн хайлж дуусна. Click To Tweet Харин 2100 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг мэдэгдэхүйц бууруулж чадвал 3000 он гэхэд Гринландын мөсөн давхарга 8-25 хувиар буурна гэж тооцоолжээ. Click To Tweet Хүлэмжийн хийн ялгарлаа хэд дахин буурууллаа ч  0-д хүргэхгүй   бол Гринландын мөсний 8-25 хувь хайлж, далайн төвшин 1.8 метрээр дээшлэх юм.

    Уншиж мэдэх ойлголтууд:

     

    Эх сурвалж: Iflscience

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ