• Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг АНУ-аас шаардлаа

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Помпео сүүлийн үед Хятадын талаар байнга таагүй үг хэлэх болсон тухай ярих болж. Түүний сүүлд хэлсэн үг болон Хятадын шашны бодлогыг гүтгэсэн зэрэг асуудлаар Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэнь Шуань няцаалт хийжээ.

    Тэрбээр “Ноён Помпео бодит байдлыг хүндэтгэж, шашин суртахууныг ашиглахаа больж, Шинжааны асуудал зэрэг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг Хятадын тал Америкийн талаас шаардаж байна” гэжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ