2019 оны гуравдугаар сарын 5-нд Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулаад сулласан билээ. Харин 5 дугаар сард дахин Д.Эрдэнэбилэг нарыг цагдан хорих хүсэлтийг НПГ-аас гаргаж шүүхэд хүргүүлсэн юм. Сүхбаатар дүүргийн шүүх энэ сарын 21-нд цагдан хорионы асуудлыг хэлэлцэх үеэр Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч н.Нямдорж шүүгч Х.Идэрээс татгалзсан.
Ингээд 5 дугаар сарын 28-нд Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч даргалан хэлэлцээд Д.Эрдэнэбилэгийг 30 хоногоор баривчлах тогтоол гаргасан байдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.