• Математикийн хичээлээр улсын хэмжээнд 5 хүүхэд 800 оноо авчээ

    2019-06-24

    Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 17-нд эхэлж, 20-нд дууссан. Улсын хэмжээнд ЭЕШ-д 18130 хүүхэд бүртгүүлж, 10 хичээлээр шалгалт өгсөн. Үүний 80.2 хувь нь энэ оны төгсөгчид байлаа. Энэ жилийн төгсөгчдөөс хамгийн өндөр буюу 800 оноо авсан 111 хүүхэд улсын хэмжээнд байв. Click To Tweet

    Тухайлбал, Улаанбаатар хотоос 67, Орхон аймгаас 8, Говь-Алтай аймгаас 5, Өвөрхангай аймгаас 5, Хэнтий аймгаас 4, Ховд аймгаас 3, Увс аймгаас 3, Архангай аймгаас 2, Хөвсгөл аймгаас 2, Дорнод аймгаас 2, Дундговь аймгаас 2, Баян-Өлгий аймгаас 2, Булган, Дархан-Уул,  Дорноговь, Өмнөговь, Завхан аймгуудаас тус тус нэг шалгуулагч тус бүр 800 оноо авсан байна.

    Математикийн хичээлээр улсын хэмжээнд 5 хүүхэд 800 оноо авчээ. Click To Tweet

    Боловсролын үнэлгээний төвөөс шилэн технологи ашиглан шалгалтын материалыг газар дээр нь машинаар уншуулж,  дүн, оноог олон нийтэд нээлттэйгээр дэлгэцэнд гаргаж танилцуулснаараа энэ удаагийн ЭЕШ онцлог байв.

    Босго онооны тухайд төрийн өмчийн их, дээд сургууль 480, хувийн өмчийн их, дээд сургууль 410, орон нутгийн их, дээд сургууль 400 гэсэн жишиг оноотой байгаа. Их, дээд сургуулиуд жишиг босго онооноос дээш эсвэл ижил тогтоох ёстой байдаг.

    Шалгуулагчдын ЭЕШ-ын батламж хуудсыг зургаадугаар сарын 22-ноос эхлэн тараасан.  ЭЕШ болон Монгол хэл, бичгийн шалгалтын батламж хуудас нь 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байдаг юм. Түүнчлэн их, дээд сургуулиудын бүртгэлүүд энэ өдрүүдэд эхэлж байна. Өнөөдрөөс эхлээд сурагчид хуваариа авч эхэлнэ. Энэ жил хуваарь сонголт эрт дуусаж байгаа нь ЭЕШ-2019-ийн бас нэгэн онцлог байв.

    Хүснэгтэд “ЭЕШ-2019”-ийн үеэр тухайн хичээлийг сонгож шалгалт өгсөн нийт хүүхдийн тоо, хамгийн өндөр болон бага онооны үзүүлэлтийг нэгтгэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ