• Дэлхийн банк:Цалингийн өсөлтөд төрийн албан хаагчдын тооны өсөлт нөлөөлсөн

    Дэлхийн банкнаас төсвийн зардалд хийсэн тойм судалгааг өнөөдөр танилцууллаа. Click To Tweet Уг тайланд Монгол Улс  төсвийн бааз, суурь, бодлогоо  бэхжүүлж, эрүүл мэнд, боловсролын салбарт анхаархыг зөвлөжээ.

    Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай улсын эдийн засаг хоёр удаагийн уналтын мөчлөгтэй тулгарсан байдаг. Click To Tweet

    Шалтгаан нь түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнийн огцом бууралттай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, манай улсын төсвийн орлого ихээхэн хэлбэлзэлтэй байдаг нь  түүхийн эдийн дэлхийн зах зээлийн үнээс өндөр хамааралтай гэсэн үг.

    Харин эдийн засгийн огцом уналтыг сааруулахын тулд төсвийн их хэмжээний бодлого явуулсан ч 2014-2016 онд эдийн засгийн идэвхжил  хурдтай саарсан гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, орлого буурч байхад төсвийн зардал их хэмжээгээр нэмэгдсэн. Ингэхдээ төсвийн тэлсэн бодлого хэрэгжүүлж, зардлыг өрөөр санхүүжүүлсэнг тайланд онцолжээ.

    Дэлхийн банкны Монгол дахь  суурин төлөөлөгч Андрей Михнев  “Улсын хөрөнгө оруулалтуудын үр ашгийг сайжруулах, үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх нь нэн чухал. Сүүлийн жилүүдэд  хөрөнгө оруулалтын төслүүдийн сонголт хангалтгүй, хэрэгжилт удааширдаг, зардал төлөвлөснөөс өндөр хувиар хэтэрдэг, засвар үйлчилгээний төсөв хангалтгүй байсан зэргээс хөрөнгө оруулалтын үр ашиг хангалтгүй байж ирсэн” гэлээ.

    Уул уурхайн баялагууд нээгдсэнээр Монгол Ус төсвийн өндөр зарлагатай орон болсон гэж дүгнэжээ.

    Төсвийн нийт зарлага 2010 онд ДНБ-ний 31.6 хувьтай тэнцэж байсан бол 2016 онд 40.5 хувьд хүрчээ.

    • Урсгал болон хөрөнгө оруулалтын зардал 2010 оноос хойш их хэмжээгээр өссөн байна. Урсгал зардал дотроос цалингийн төсөв хамгийн өндөр хувийг эзэлжээ. Цалингийн сан 2011 онд ДНБ-ий 6,1 хувьтай тэнцэж байсан бол 2017 онд 6.5 хувь болж өссөн дүнтэй гарчээ. Энэ нь цалингийн өндөр өсөлт бус харин төрийн албан хаагчдын тооны өсөлт нөлөөлсөн байна. 2009 онд 100 хүнд 4,4 төрийн албан хаагч ногдож байсан бол 2015 онд 5,7 болж нэмэгджээ. Click To Tweet
    • Хүүгийн зардал 2010 онд ДНБ-ний 0.4 хувьтай тэнцэж байсан бол 2016 онд 4 хувь болж нэмэгдсэн нь урсгал зардлын өсөлтийн хамгийн том хүчин зүйл болжээ.Өөрөөр хэлбэл, сүүүлийн жилүүдэд хүүгийн зардал нэмэгдэхэд улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор авсан их хэмжээний гадаад болон дотоод зээл нөлөөлжээ.
    • Монгол Улсын хөрөнгө оруулалтын зардал хөрөнгийн өндөр зардалтай орнуудын эгнээнд нэгдсэн. 2010-2016 онд дунджаар ДНБ-ний 11 хувьд хүрч байсан хөрөнгө оруулалтын зардал нь бага дунд орлоготой орнуудын дундаж болох 4.8 хувь болон Ази, Номхон далайн бүсийн улс орнуудтай харьцуулахад хэт өндөр төвшинд хүрсэн. УИХ-аас 2014 оноос хойш зөвшөөрсөн Засгийн газар хөрөнгө оруулалтын төлөгдөөгүй төлбөрийг барагдуулах шийдвэр нь төсвийн болон өрийн мэдээллийг үнэн зөв бодитой болгох зорилготой байсан. Гэсэн ч 2016 оны хөрөнгийн зардлыг өсгөсөн нэг шалтгаан болжээ.

    Хөрөнгө оруулалтын зардалд их засвар, тоног төхөөрөмж худалван авалт, ТЭЗҮ боловсруулах судалгааны ажил багтдаг ч гол сул тал нь их засварт маш их хэмжээний мөнгө хуваарилдаг нь ажиглагдлаа гэжээ.

    Өрсөлдөх чадварын индексийн төсвийн зарлагын үр ашигтай байдлын үнэлгээгэр Монгол Улс 124-т бичигдсэн нь төсвийн зарлагын ар ашиг муу байгааг харуулж байна. Click To Tweet

    Тиймээс Монгол Улсын Засгийн газар өрийн дарамтгүй, тогтвортой бөгөөд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгох  шаардлагатай гэдгийг Дэлхийн банкны төлөөлөгчид онцлон хэлсэн.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ