Гүржийн хөлбөмбөгчид ОХУ-ын эсрэг уриа лоозонтой футболктой тогложээ

Саяхны үйл явдлуудын дараа Гүрж улсын хэд хэдэн хөлбөмбөгийн клубын тоглогчид үндэсний аварга шалгаруулах тэмцээний 19 дэх тойргийнхоо тоглолтод оросын эсрэг уриа лоозонтой футболк өмсөн тоглосон тухай “Грузия Online” мэдээллээ.

Тухайлахад “Торпедо” багийн хөлбөмбөгчид ийм маягаар талбай дээр гарч ирэв. Оросын Холбооны Улс Гүржийн газар нутгийг эзэлсэн хэмээх бичмэлтэй хар цамцтай гарч ирсэн байна.

Тбилисид “Михаил Месхи-2” цэнгэлдэх хүрээлэнд ижил төстэй тохиолдол бүртгэгджээ. Тэнд “Локомотив” ба “Рустави” багууд тогложээ. Хоёр багийн тоглогчид цагаан өнгийн футболк дээр Оросын эсрэг уриа лоозонтой байсан аж.

Москва, Тбилисийн хоорондох харилцаа Гүржийн нийслэл дэх үймээн самуунаас болж төвөгтэй болоод буй. Энэ нь Парламентын Ассамблейд Оросын төлөөлөгчид айлчилснаас үүдсэн байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ