
Нийслэийн хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран Хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн гэрэл зургийн уралдааныг зургадугаар сарын 10-наас хоёр сарын хугацаатайгаар зарлажээ.
Оролцогчид “Хөрс ба Амьдрал” гэсэн сэдвийн хүрээнд авсан гэрэл зургаараа оролцох боломжтой юм. Уралдааны дүнг наймдугаар сарын 10-ны өдөр олон нийтэд зарлана.
- Нэгдүгээр байр,3 000 000 төгрөг
- Хоёрдугаар байр,2 000 000 төгрөг
- Гуравдугаар байр,1 000 000 төгрөг
- Тусгай байр-4,250 000 төгрөг
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.