Монголчууд цэл залуу сагсан бөмбөгчийнхөө төлөө #Pray4Dulguun хэмээн залбирч байна

2019-06-24

Сагсан бөмбөгийн шигшээ багийн гишүүн,спортын мастер Очбадрахын Дөлгөөнийг  аврах хөдөлгөөнийг спорт сонирхогч залуус эхлүүлж, олон нийтийн давалгаа болгоод байна.   Элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор  АНУ-ын Калифорниа мужийн  их сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа түүний төлөө #Pray4Dulguun хаштаг хэрэглэн сошиалд давалгаалж байгаа бөгөөд энэ хаштагийг хэр олон хүн хэрэглэнэ, тэр хэрээр Дэлхийн спортын эрүүл мэндийн байгууллагуудаас хандив өгөх магадлал нь нэмэгддэг гэнэ. “Олны хүч оломгүй далай” гэгчээр монголчууд нийтээрээ сагсан бөмбөгч залуугийнхаа амь насыг аврахаар сэтгэлээ гаргаж байна.

О.Дөлгөөн  2019 оны Оюутны лигийн аваргын шагнал болох NBA-н финалын тоглолтоо үзэхээр энэ сарын 12-ны өдөр мордсон ч тун удалгүй хүнд  хэлбэрийн элэгний В вирус авч, улмаар элэгнийн дутмагшил буюу элэгний комд орж, биеийн байдал нь эрс мууджээ. Түүнд элэг шилжүүлэн суулгахаас өөр найдвар үлдээгүй байна. Тиймээс донор хайхын зэрэгцээ өндөр үнэтэй эмчилгээ хийлгэж байгаа хэмээн гэр бүлийнх нь зүгээс мэдээлсэн байна. Мөн давхар салхин цэцгийн халдвар авсан, бөөрний үйл ажиллагааг дэмжих аппаратанд орсон гэх мэтээр өвчний хэцүү бэрхшээлүүдтэй тулгарч эхэлжээ. Тэрбээр 23 настай юм.

Түүнд халуун сэтгэлийн гараа сунгаж,  Хаан банк  5721081225
Л. Очбадрахын дансаар  сэтгэлийн хандиваа өргөөрэй.Мөн  99158191, 94028191 гэсэн эгч нарынх нь утсаар холбогдох боломжтой юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ