ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСӨЛ:Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгодог болно

2019-06-24

Үндсэн хуульд дөрвөн багц өөрчлөлтийг оруулж байгаагийн нэг нь  Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт өөрчлөлт юм.Энэ удаад бид гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой өөрчлөлтийг онцлон хүргэж байна.

1992 онд Үндсэн хууль батлагдсанаас хойш өнөөг хүртэл 14 Засгийн газар байгуулагдаж, хоёроос бусад нь бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө огцорч байжээ. Click To Tweet

Нэг парламентын бүрэн эрхийн хугацаанд дөрвөн Засгийн газар солигдож байсан ч үе байсан байх юм.

Засгийн газрын дундаж бүрэн эрхийн хугацаа 1,8 жил байгаагаас  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж,  үр дүнг үзэх үзэх боломж  өнгөрсөн хугацаанд алдагдсаар  иржээ. Үүний шалтгаан нь Засгийн газрыг бүрдүүлж, сайд нарыг томилох, чөлөөлөх, огцруулахад УИХ-д давуу эрх мэдэл олгосон нь Засгийн газар танхимаар ажиллах зарчим алдагджээ. Click To Tweet

ӨНӨӨГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ:

2000 оны Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэх боломж олгосон нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт тэнцэлд  сөргөөр нөлөөлөх болсон.

-Сонгууль бүрийн дараа төрийн албан хаагчдыг олноор нь халж, сольдог болсон.Ингэснээр төрийн албан хаагчдын залгамж чанары алдагдуулж, төрийн  байгууллагын чадавхийг сулруулж ирсэн.

Одоогийн Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх бололцоо бүхий институт болгосон. Click To Tweet

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИАР ИНГЭЖ ӨӨРЧИЛНӨ:

  • -Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна.
  • -УИХ-ын дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа  хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ.
  • -Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.
  • -Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Click To TweetУИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор УИХ-ын нийт гишүүний олонхийн саналаар шийддэг байна.
  • -УИХ тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлсэнд тооцно, тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг 20 хоногийн дотор томилно.

-Сонгууль бүрийн дараа төрийн албан хаагчийг халдаг, сэлгэдэг асуудал байхгүй болно. Click To Tweet Энэ талаар төрийн албан хаагчийг ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр эсвэл хуульд зааснаас бусад шалтгаанаар төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно.Төрийн албаны чадахуйн зарчмын хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна.

-Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сонгуулийн таваас доошгүй жил эх орондоо оршин суусан. Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгодог болно Click To Tweet.

Ингэж өөрчилснөөр өнөөдөр гүйцэтгэх засаглалд нүүрлээд буй хямрал үгүй болно гэж төсөл санаачлагчид үзжээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ