• Apple компани татвар нэмж ногдуулах бодлого буюу худалдааны дайныг эсэргүүцэв

    Америкийн Apple компаниас Америкийн худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзерт бичсэн захидалдаа “Америкийн засгийн газар Хятадын 300 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмж хураах нь тус компанийн үндсэн бүтээгдэхүүнүүдэд нөлөөлөх болно. Энэ нь Америкийн эдийн засагт Apple-ийн оруулж буй хувь нэмрийг бууруулаад зогсохгүй түүний дэлхийд өрсөлдөх хүчийг сулруулна” гэсэн байна. 

    Apple “Шинэ ээлжийн гаалийн татвар нь Apple-ийн гол бүтээгдэхүүн болох гар утас, таблет, зөөврийн компьютер, утасгүй чихэвч, зурагтын карт уншигч зэрэг бүтээгдэхүүнд нөлөөлнө. Тиймээс, Америкийн засгийн газар Хятадаас импортолж буй холбогдох бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмж ногдуулахгүй байхыг шаардаж байна” гэжээ.

    Америкийн Худалдааны төлөөлөгчийн газар энэ сарын 17-ноос эхлэн Хятадаас Америкт экспортолсон 300 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмж ногдуулах тухай 7 өдрийн хугацаатай сонсгол хурал хийж байна. Сүүлийн  хэдэн өдөр сонсголд оролцсон Америкийн төлөөлөгчид татвар нэмж ногдуулах үйлдлийг эрс эсэргүүцжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ