• Э.Бат-Үүл: З.Энхболд яаж зуудгаа харуулан М.Энхсайханыг цагдан хорьж байгаа юм байна

    АТГ-аас өчигдөр Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг Тавантолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор сэжигтнээр татан саатуулсан.

    Үүнийг Улаанбаатар хотын дарга асан, улсын баатар Э.Бат-Үүл шүүмжилж, цахим хуудсаараа дамжуулан “Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд яаж зуудгаа харуулан М.Энхсайханыг цагдан хорьж байгаа юм байна! Улаан цайм ямар ч хуулийн үндэслэлгүйгээр хүнийг цагдан хорьж болдгийг Энхсайханаар зориуд харуулжээ ! З.Энхболд айлгана гэж бодоод байгаа юм байхдаа? Хуцлаа л байна!” гэв.

    АН-ыг Засгийн эрхийг барьж байхад Ч.Сайханбилэгийн танхим Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулахад уг ажлыг том төслүүд хариуцсан Монгол Улсын сайд М.Энхсайхан гардаж ажилласан. Тэр үед З.Энхболд хэрвээ уг гэрээнд гарын үсэг зурвал сайдыг төдийгүй Засгийн газрыг чинь огцруулна гэж цамнаад УИХ-д оруулж хэлэлцүүлээгүй юм. Тэгвэл энэхүү байгуулагдаагүй гэрээ М.Энхсайханыг хорих шалтгаан болсон нь хачирхалтай. Гэхдээ үүний ард өөр асуудлууд байхыг үгүйсгэх аргагүй л дээ.

    Ерөнхий сайд, Шадар сайд, сайдын алба хашиж байсан М.Энхсайхан юутай ч ийнхүү хоригдож шуугианы сэдэв болоод байна. Монгол улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан 3 дахь хүн ийнхүү хоригдоод байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ