• АНУ хориг тавивал хариуг нь барина гэж Туркийн ерөнхийлөгч мэдэгдлээ

    “Оросын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах S-400 пуужингийн системийг худалдан авахаар шалтаг болгож АНУ хэрвээ хориг тавивал Туркийн тал ч хариу хориг арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлнэ” гэж Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хэлжээ.

    Тэрбээр  Стамбул хотноо “Турк, Америкийн аль аль нь НАТО-гийн гишүүн орон болохоор Америк хориг тавих асуудалд маш болгоомжтой хандах хэрэгтэй. НАТО-гийн хамгийн хүчирхэг гишүүн орны нэг болох Туркийн хувьд хориг тавиулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Америк хэрвээ хориг тавивал Турк зүгээр хараад суухгүй, харин ч маш шуурхай хариу арга хэмжээ авна. Турк Оросын S-400 системийг худалдан авах нь“нэгэнт тохиролцож хийсэн худалдаа” болох бөгөөд Оросын тал тус системийг 7-р сард Туркийн талд хүлээлгэн өгнө. Миний бие энэ сарын эцсээр Японы Осака хотноо зохиогдох Их хорийн чуулга уулзалтын үеэр Америкийн ерөнхийлөгч Трамптай энэ тухай зөвшилцөх болно” гэж мэдэгдлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ