• Монголын 3 хүн тутмын 1 нь ядуу, ядуучуудын 51 хувь нь зээлтэй байна

    Үндэсний Статискийн хороо, Дэлхийн банк хамтран Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны судалгааны үр дүнд үндэслэн ядуурлын түвшинг тооцжээ. Өнөөдөр танилцуулсан уг мэдээллээс үндэслэн Монгол улсын ядуурлын түвшинг илэрхийлэх онцлох  5 дата мэдээллийг хүргэж байна.

    2016-2018 онуудад ядуурлын төвшин 1.2 хувиар  буурсан

    Ядуурлын хамгийн гол үзүүлэлт бол ядуурлын хамралтын хүрээний индекс буюу ядуурлын түвшин юм. Ядуурлын түвшин нь гийт хүн амд ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын эзлэх хувийг харуулна.
    2016 онд нийт хүн амын 29,4 ядуу хүн ам эзэлж байсан бол 2018 онд 1.2%-иар буурч нийт хүн амын 28.4 эзэлж байна. Click To Tweet

    Нэг хүнд ногдох шаардлагатай 2100 калорийн илчлэг бүхий хоол хүнс, наад захын бараа, үйлчилгээг худалдах авахад шаардагдах зардлыг ядуурлын шугам гэж нэрлэдэг.Монгол хүний нэг сарын наад захын хэрэглээнд шаардагдах зардал бол 166 580 төгрөг. Сарын дундаж хэрэглээ нь энэ дүнгээс бага бол ядуу хүнд тооцогдоно. Click To Tweet

    Гурван  хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна

    Монгол Улсын нийт хүн ам 2018 онд 3 238 479 болсон. Нийт хүн амын 28.4 хувь   буюу 904 900 нь ядуурлын шугамаас доогуур амьдарч байгаа юм. Үүнийг нийт хүн амдаа хувилж үзвэл гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн үг.

    Хотод ядуурлын түвшин хөдөө орон нутгаас өндөр

    Монгол Улсын нийт хүн амын гуравны хоёр нь Улаанбаатар хотод амьдардаг. Тэгвэл улсын хэмжээн дэх нийт ядуучуудын 41.8 хувь нь нийслэл хотод оршин суудаг. Click To Tweet  Хөдөө орон нутагт 2016 оноос 2018 он хүртэл ядуурал 4.1 пунктээр буурсан бол хотод 0.1 пунктээр нэмэгдсэн байна. Хотын хүн амын ерөнхий төвлөрөл нэмэгдэхийн хажуугаар ядуу хүн амын төвлөрөл нэмэгдэж байна. Click To Tweet

    Нийгэм дэх тэгш бус байдлыг илэрхийлэх ЖИНИ КОЭФФИЦЕНТ 0.01 хувиар нэмэгдсэн

    Жини коэффицентоор хүн амд орлого хэр жигд хуваарилагдаж буйг илэрхийлдэг. Олон улсад баян, хоосны ялгаа хэр их байгааг жини коэффицентээр гарган үзүүлдэг. Click To Tweet

    0-1 хүртэл тоогоор илэрхийлдэг уг  коэффицент 0 руу дөхөх тусмаа хүн амд нийгмийн баялаг, улсын орлого жигд хуваарилагдан хүрч буйг заадаг бол нэг рүү ойртох тусмаа баян, хоосны ялгаа гүнзгийрч байгааг илэрхийлдэг.

    Жини коеффицентийг тооцохын тулд хамгийн баян чинээлэг айлын сарын хэрэглээний зардлыг хамгийн ядуу айлын сарын хэрэглээтэй харьцуулдаг. 2018 оны байдлаар чинээлэг 20 хувийнхний сарын хэрэглээний дундаж хэмжээ ядуу айлын сарын хэрэглээнээс 5.2 дахин их байна. Click To Tweet 2007 онд 5.9, 2010 онд 5.3, 2015 онд 5, 0, 2016 онд 5.1 дахин их  үзүүлэлттэй байна.

    2016 оны байдлаар жини коеффицент 0.32 байсан бол 2018 онд 0.33 болон нэмэгджээ. Click To Tweet

    Ядуу хүн амын 51.5 хувь нь зээлтэй

    Ядуу хүн амын 51.5 хувь  нь зээлтэй байна. Нийт зээлийг төрлөөр нь авч үзвэл 36.1 хувийг цалингийн, 25.1 хувийг тэтгэврийн, 4.1 хувийг орон сууцны, 8.8 хувийг өрхийн хэрэглээний, 18.8 хувийг малчны, 2.7 хувийг бизнесийн, 17.3 хувийг бусад зээлийн төрлүүд эзэлж байна. Click To Tweet

     

    Эх сурвалж: Үндэсний статискийн хороо

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ