
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана гэдгээ баталсан хэмээн Reuters мэдээлэв.
Төрийн тэргүүнүүд энэ сарын 28-29-нд Япон улсад болох Их-20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзах аж. Трамп Оростой харилцаагаа сайжруулахыг хүсч байгаагаа илэрхийлжээ.
Америкийн удирдагч Хятадтай харилцах харилцаагаа ч сайжруулахыг хүсч байна. Уулзалтын үеэр Трамп мөн БНХАУ-ын дарга Си Жинпинтэй хэлэлцээ хийнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.