Ж.Батзандан:Хар тамхины наймааны ард дөрвөн үсэгтэй генерал байгаа гэдэг мэдээлэл баримттайгаа ирж байна

2019-06-21
УИХ дахь “Баялагтаа эзэн Монгол” лобби бүлгийн гишүүд болох Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан  мэдээллийн эхэнд “Манан мафитай тэмцэх бидний тэмцэл тамхины наймаа, бусдыг эрүүдэн шүүсэн Б.Хурцыг Солонгост Элчин сайдаар томилохыг эсэргүүцснээр эхэлсэн. Энэ хугацаанд бид хууль хяналтын байгууллагыг МАНАН мафиас салгаж, 60 тэрбумын схемийг зохион байгуулсан М.Энхболдыг огцруулсан. Мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Хууль хяналтын байгууллагаа манан мафаас салгаж  авах  тэмцлийг эхлүүлсэн. Энэ схемийг хамгаалдаг байсан АТГ-ын удирдага, прокуроруудыг бид өнгөрсөн жил сольж чадсан. Нэр бүхий шүүгч нарыг нэн даруй өөрчлөх ард түмний хүсэлтийг ҮАБЗ-д өгнө

Өнөөдөр олон жил дарагдсан  томоохон хэргүүд боогдоод шүүх рүү шилжиж байна. Алдагдсан олон ордыг ард түмэндээ эргүүлэн авчрах ажлыг дэс дараатай хийж байна. Эрдэнэт 49, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг шүүсэн шүүгч нарыг солихоос нааш асуудал цэгцрэхгүй. Тиймээс бид ингээд хараад сууж тэсэхгүй нь. Нэр бүхий шүүгч нарыг ажлыг нь өгүүлэх талаар иргэдтэйгээ жагсаал хийнэ. Хар тамхины наймааны ард 4 үсэгтэй генерал, тагнуулын дарга нар байгаа гэх мэдээлэл баримттайгаа ирсээр байна” гэв.

Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Хар тамхины хэргийг ирэх долоо хоногт нээлттэй хэлэлцэнэ. Энэ хэрэгтэй холбоотой 36 төрийн алба хаагч, тусгай алба хаагч, дипломат алба хаагчийн нэрсийн жагсаалт гаргаж, цэвэрлэгээ хийнэ гэдгээ хэлэв.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ж.Батзандан:Хар тамхины наймааны ард дөрвөн үсэгтэй генерал байгаа гэдэг мэдээлэл баримттайгаа ирж байна Баяр наадам болох гэж байгаа учраас үүнийг далимдуулан олон муухай зүйл хийдэг жишиг байдаг. Бид уйдаж, өрөвдөж, тэмцлээ сулруулж болохгүй. Бид хамтдаа жилийн хугацаанд эхлүүлсэн томоохон хэрэг шүүхийн шатанд явна. МАНАН мафийн төлөө өөрийгөө золиосолдог хүмүүс байна. АТГ, ТЕГ-т Стандарт банкинд хураагдсан хөрөнгийн жагсаалтыг ард түмэнд ил болгох албан бичгийг илгээж байна” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ