Хувиараа ашигт малтмал олборлож яваад гал алдсан иргэнд 363 сая төгрөгийн торгууль оногдуулжээ

2019-06-21

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт иргэн М нь хувиараа ашигт малтмал олборлож явах үедээ гал алдаж, ой хээрийн түймэр тавьсан хэрэг гарсан. Click To TweetУг хэрэгт Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Мандал сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг хэлэлцээд, М-ийг гэм буруутайд тооцон хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн өгсөн байна.Түүнчлэн хүрээлэн буй орчинд учирсан 363.454.656 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ Click To Tweet.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ