• Өмнөд Солонгос Умарддаа 50 мянган тонн будаагаар хүнсний тусламж үзүүлнэ

    2019-06-21

    Өмнөд Солонгосын Засгийн газар НҮБ-ын Дэлхийн Хүнс Хөдөө Аж Ахуйн хөтөлбөр (WFP) -өөр дамжуулан БНАСАУ-д 50,000 тонн цагаан будаагаар хүнсний тусламж үзүүлнэ.

    Энэ тухай “Рёнхап” сонинд Өмнөд Солонгосын Үндэсний нэгдлийн яамны эх сурвалж мэдээлсэн байна.

    “WFP-тай нягт хамтран ажиллаж, бид Хойд Солонгосыг аль болох хурдан хоол хүнсээр хангахын төлөө ажиллах болно” гэж сайд нь хэлжээ.

    Умардад Өмнөд Солонгосын хүнсний хангамж 2010 оноос хойш анх удаагаа ийнхүү очиж байгаа аж.

    Өмнөд Солонгосын эрх баригчид 5-р сард Хойд Солонгост хоол хүнс хүргэх талаар мэдээлж байсан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ