• Олон улсын шуудан илгээмж ашиглан АНУ, Англи, Тайланд зэрэг улсаас хар тамхи нэвтрүүлэхийг завджээ

    2019-06-21

    Хар тамхи хэрэглэх, борлуулах, худалдаалах гэмт хэрэг ихэсч байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлсээр ирсэн. Ингэхдээ сүүлийн үед шуудан илгээмж ашиглаж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэг шинээр их үйлдэгдэж байгааг анхаарууллаа.

    Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хилээр мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн нийт 16 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 11 гэмт хэрэг нь олон улсын шуудан илгээмж ашиглан үйлдсэн байна.

    Олон улсын шуудан илгээмж ашиглан дараах улс орнуудаас мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлжээ.

    Үүнд: Испани улсаас 3, ХБНГУ-2, Нидерланд-2, АНУ-2, Тайланд-1, Англи-1.

    Нийт 718,9 гр мөс гэх нэршилтэй бодис, 30,5 гр каннабис 3021 гр хашиш, 30 гр каннабисын тос, LSD 13 ширхэг ширхэг, экстази 115 ширхэг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн илрүүлэн шалгасан байна. Энэ нь хар зах зээлийн ханшаар 968,818,000 төгрөг болж байна.

    Тиймээс цагдаагийн байгууллагаас гаалийн байгууллагатай хамтран мэдээлэл солилцох, мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ