• Х.Нямбаатар:Жалга довны үзлээсээ салья гэж бодож байгаа бол сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулах хэрэгтэй

    Үндсэн хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай  ярилцлаа.

    Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно” гэдэг заалт орж байгаа. Ингэснээр Сонгуулийн хуулиар намын жагсаалт гэдэг зүйлийг нээж өгөх нь гэж  судлаачид хэлж байна?

    -Сонгуулийн тогтолцоо мажоритар, пропорциональ гэсэн үндсэн хоёр хэлбэрт хуваагддаг. Ардчиллын олон жилийн түүхтэй Европын улс орнуудад доод шатны парламентийн сонгууль үндсэндээ пропорциональ тогтолцоогоор явдаг. Click To Tweet

    Мажоритар тогтолцооны алдааг тойргийн явцуу ашиг сонирхол,  төсвийн хөрөнгийг үрэлгэн  байдлаар зарцуулах, парламентад нэр нөлөө бүхий  гишүүд нь  өөрийнхөө тойрогт хуваарьлалтыг илүү хийх, төрийн нэгдсэн бодлогын  шинж чанартай том төвлөрсөн  төлөвлөлтүүд хийгдэж чаддаггүй  гэх мэт сөрөг талтай. Мөн маш олон иргэд сонгогчдийн санал гээгддэг гэж үздэг. 2000 онд тухайн үеийн Монгол Ардын Хувьсгалт нам  72 суудал авсан.  Нийт сонгогсчдын 50 гаруй хувийн саналыг авсан хэрнээ парламентад 90 гаруй хувийн санал авч байх жишээний.   40 гаруй хувийн санал гээгдэж орхигдсон гэх зүйлс яригддаг.

    Тэгэхээр цаашид улс орны хөглийн чиг хандлага, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, улсын төсвийн мөнгийг жалга довны үзлээр  зарцуулдаг явдлыг хазаарлая гэвэл сонгуулийн тогтолцоонд тодорхой хэмжээгээр өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоо гэдэг үгийг оруулсан. Гэхдээ 2020 оны сонгуулиар хэрэгжихгүй. Магадгүй 2024 онд хөгжлийнхөө чиг хандлага, зүй тогтолд нийцүүлж сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулах шаардлага байгаа Click To Tweet эсэхийг парламент шийдэж байя гэсэн агуулгаар  ажлын хэсэг дээр  ярилцаж байгаад оруулж ирсэн.

    2016 оны Үндсэн хуулийн  цэцийн дүгнэлтээр шууд сонгох ёстой, хэн нэг хүний авсан санал нь өөр хүн рүү шилжих  шилжилтийг хязгаарлаж өгснөөр  шууд мажоритар  тогтолцоогоор цаашид сонгууль явуулах хуль эрх зүйн орчин бүрдсэн. Зарим нэг гишүүд хатуу эсэргүүцсэн байр суурьтай байгаа.

    -Орон нутагтай холбоотой  өөрчлөлт орж байгаагийн нэг нь аймаг, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг сум, дүүргийн  иргэдийн хурлын төлөөлөгчид бүрдүүлдэг байхаар оруулж ирсэн. Энэ зохицуулалтаар нийслэл, аймгийн ИТХ-ын сонгууль болохгүй гэж ойлгож болох уу?

    -Мэдээж хэрэг хүн ам, газар нутгийн хэмжэ зэргийг харгалзаж орон нутгийн сонгуулийн тухай хууль гардаг. Иргэдийн хурлын төлөөлөгчдчийн тоог холбогдох хуулиар нь тогтоосон байдаг.  Дархан, Эрдэнэт зэрэг аймаг хоёр, гурван  сумтай гээд сумынхаа  тоогоор төлөөлөгчтэй байдаггүй. Хүн амд нь тохируулж 21-41 төлөөлөгчтэй байхаар зохицуулсан байгаа. Аймаг сумдаас, нийслэл дүүргүүдээс бүрддэг. Click To Tweet

    Гэтэл өнөөдөр орон нутгийн сонгуулийн тогтолцоо   дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн сонгууль,  нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн сонгууль гээд тус бүрдээ  орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдаа сонгодог давхардсан сонгуулийн тогтолцоотой.

    Хэдий чинээ манай улсад сонгууль олон болно төдий чинээгээр улс төржилт маш их байна. Click To TweetЯлангуяа, засаг захиргааны анхан  шатны нэгж байгууллагууд маш их  улс төрждөг. Энэ хэт их улс төржилтийг багасгая, зөв оновчтой орон нутгийн иргэдийн хурлын  бүтцийг бий болгоё гэсэн агуулгатай саналыг оруулж ирсэн. Өнөөдрийн байдлаар дүүргийн ИХТ болгон улиралд  тав орчим сая төгрөгний  урамшуулал авдаг бол нийслэлийнх нар улиралд 10,20 сая төгрөгний урамшуулал авдаг.

    Орон нутагт хуваарьлагдаж байгаа багахан төсвийн ихэнх нь иргэдийн хурлын төлөөлөгчдийн урамшуулал, сонгуулийн зардалд зарцуулагддаг. Click To Tweet Орон нутагт уялдахгүй орон нутгийн төсвийг хуваарилдаг.

    Баянзүрх дүүрэг дөрвөн тэрбум төгрөгийн төсөв хуваарьлах гээд тодотгол хийнэ  гэж ярьж байх жишээний. Үүнийхээ 50 хувийг орон нутгийн хууль хяналтын байгууллагад хуваарьлаж өнө гэж байгаа. Гэтэл нийслэлийн иргэдийн хурал дахиад төсвийн тодотголын асуудлыг ярьж байна. Энэ нь өөрөө  хоорондоо уялдаагүй байна.

    Тиймээс дүүргийн иргэдийн хурал дээр төсөв төлөвлөгөө ямар байдалтай  явж байгааг нийслэл дээрх төсөвтэйгээ хэрхэн уялдуулах вэ гэдэг нэг бодлогод нийцсэн зарчимтай  байх ёстой.

    -Орон нутагт татварын эрх мэдлийг түлхүү олгож байгаа?

    -Одоо ч гэсэн  зарим төрлийн татвар тогтоох эрх нь байгаа ш дээ. Суурин соёл иргэншилтай газар хот нийтийн  аж ахуйн маш их зардал төлөвлөгдөөд байна. Хотын бүтцийн байгуулалт гэхээсээ илүү Засаг захиргааныхаа  нэгжид суурилсан орчинд амьдраад  байгаа. Гэтэл аймаг болгоны төвд хотын суурьшил үүсчихсэн. Тэнд цэвэрлэх байгууламж,ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт гээд олон асуудэл тулгамдаж байна.Энэ болгоныг бодолцож үзсэн хотын татварын орчинг бүрдүүлэх хэрэгтэй байна. Click To Tweet

    Хөдөө орон нутагт бэлчээрийн даац хэтэрсэн, малын хөлийн татвар гэх мэт  зүйлсийг орон нутагтаа шийдээд явах боломжтой. Монгол Улс нэгдмэл татварын тогтолцоотой учраас хэн нэг хүн давхардуулж татвар төлдөг давхар тогтолцоо байх учиргүй Click To Tweet. Яагаад гэхээр Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэгт  Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл гэсэн зохицуулалт байгаа. Төвлөрсөн суурин газар болгон агаарын бохирдолтой болчихлоо. Цэвэрлэх байгууламж зөвхөн Улаанбаатарын асуудал биш болсон. Тиймээс орон нутагтаа зарим төрлийн татварыг шилжүүлэх зохицуулалтыг оруулж байгаа юм. Click To Tweet

    -Намууд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна. Төрөөс санхүүгийн  дэмжлэг үзүүлнэ гэх мэт заалт орсон. Гэхдээ  яг ямар улс төрийн нам бэ гэдэг дээр тодорхой шаардлага тавиагүй байсан. Одоо байгаа бүх нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг гээд төрөөс санхүүжилт авна  гэсэн үг үү?

    -Улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгоё гэдэг санал дээр тулгуурлаж гарч ирсэн. Өнөөдөр улс төрийн намуудын санхүүжилт дандаа нууц далд хэлбэртэй байгаа. Үүнийгээ дагаад авлига, албан тушаал нь хэтрээд байна. Click To Tweet

    Тиймээс сонгуулиар тодорхой  босго давсан намуудын санхүүжилтыг  төсвөөс шийдэж байя, сонгуульд оролцохдоо ижил  хэвлэл мэдээллийн цагтай байя, сурталчилгааны ижил материалуудыг  төр хариуцдаг байя гэх мэт бүх зүйлийг ил тод болгоё гэсэн агуулгаар орж ирж байгаа.

    Миний хувьд шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ дангаараа батлах ёсгүй гэж бодож байгаа. Ард нийтийн санал асуулгаар шийдэх эрхтэй. Click To Tweet 1945 оны 10 дугаар сарын 21 нд төрт ёсныхоо түүхэнд анх удаа ард нийтийн санал асуулгыг явуулж байсан. Үүнээс хойш нэг ч удаа ард нийтийн сианал асуулга явуулж байгаагүй. 1992 оны Үндсэн хуулиар 27 жилийн хугацаанд төрийн байгууллагууд бүрэлдэн тогтоод Монголын ард түмэн ардчиллын үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөө өмчийн олон төрлийн хэлбэр, засаглалын онол гэх мэт зүйлсийг сайн ойлгож авсан. Click To Tweet

    Гэхдээ бид цаашид энэ Үндсэн хуулийн үйлчлэлийн хүрээнд Засгийн газар нь тогтворгүй байдаг юм байна, шүүх эрх мэдэл нь улс төртэйгөө холбогдож байгааг, нутгийн өөрөө удирдах байгууллагууд нь хэт  улс төрждөг гэх мэт тодорхой асуудлуудыг цэгцлэхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулж ирж байна.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ