Урьдчилан хорихоос оргосон этгээдийг хил давах гэж байхад нь баривчилжээ

2019-06-21

Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт холбогдон шалгагдаж байсан Д.Төмөр гэгч этгээд Урьдчилан хорих 461 дүгээр ангиас өчигдөр буюу зургаадугаар сарын 19-ний өдөр оргон зайлсан. 

Тэгвэл эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны дүнд түүнийг өнөө өглөө Дорноговь аймгаас баривчилжээ.

Оргодол Д.Төмөр нь 2019 оны зургаадугаар сарын 21-ний 06:00 цагийн үeд Дорноговь аймаг Замын-Үүд боомтоор ачааны вагонд нуугдан хил гарах оролдлого хийх гэж байхад нь Төмөр замын цэрэгжүүлсэн харуулын ажилтнууд барьсан байна. Одоо Замын-Үүд дэх цагдагийн хэлтэст шалгаж байгаа аж.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ