• АН-ынхан нэг жагсаалыг 40 сая төгрөгөөр зохион байгуулж байна гэж МАН-аас мэдэгдлээ

    2019-06-20

    МАН-ын ХЭГ-ын Улстөрийн бодлогын газрын дарга  Н.Батсүмбэрэл, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Н.Алтаншагай, НАМЭХ-ны Ажлын албаны дарга А.Янжмаа,НАМЗХ-ны ажлын албаны дарга Э.Тамир  нар цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

       МАН-ын Улстөрийн бодлогын газрын дарга  Н.Батсүмбэрэл, сүүлийн хоёр сар АН-аас улс төрийн ёс зүйгүй, увайгүй үйлдлүүдийг нэлээд гаргаж байгаа гэлээ.

    Тэрбээр  АН-ыг  өнөөдөр цөөн хэдэн хулгайчид, авлигачдыг хамгаалдаг, хэдэн хүний эрх ашигт үйлчилдэг нам болж хувирсанд харамсч байгаагаа илэрхийлж,  АН-ынхан нам дамжсан эдийн засгийн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан үйл ажиллагаа явуулж байна гэлээ.  ХХБ-ны захирал  Д.Эрдэнэбилэгийг хорьсон учраас   АН-ынхан эрх баригчид руу дайрч байна гэв.

    АН-ын дарга нар намаасаа  сайд, дэд сайдын суудал, УИХ, орон нутгийн сонгуулийн тойрог горьдсон нөхдүүдийг ил гаргаж жагсаал цуглаан хийлгэж байна.  Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан, хувьдаа эмнэлэгтэй Амарсанаа гэж нөхөр Эрүүл мэндийн сайд руу дайрч байгаа нь ёс зүйгүй үйлдэл гэв.

    Мөн  “Улаанбаатар хотоос хэд хэдэн газрыг хууль бусаар хувьчилж авсан газруудыг цуцалсанд газрын наймаачид үхэн хатан тэмцэж байгаа. Цаашдаа ч нийслэлд хууль бусаар олгосон газруудыг цуцлахын төлөө манай нам анхааран ажиллана. АН-ын дарга С.Эрдэнийн нэр дээр хэд хэдэн газар бий. Хандгайтын ам, Найрамдал зуслангийн газар, Хүүхдийн паркийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд байшин барина гэж  газар аваад намынхаа байрыг барьсан асуудлыг шалгуулахын төлөө бид ажиллана” гэв.

    Тэрбээр АН-ынхан нэг жагсаалыг 40 сая төгрөгөөр зохион байгуулж байгаа гэв.  МАН өөрийн байгуулсан Засгийн газраа хамгаалж, дэмжинэ ажиллахаа мөн мэдэгдлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ