• Оргосон этгээдийг эрэн сурвалжилж байна

    2019-06-20
    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 461-р ангиас өчигдөр 14:30 цагийн үед онц хүнд гэмт хэрэгтэн оргосон. Оргосон этгээдийг эрэн хайх ажиллагааг орон даяар эхлүүлжээ. Click To Tweet

    Тус этгээдийг С.Т гэдэг бөгөөд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой 25 настай, гурван удаагийн ял шийтгэлтэй нэгэн ажээ.

    Оргосон шалтгаан нөхцөлийг тодруулахаар тус ангид албаны дотоод шалгалт явуулж байна. Click To Tweet

    Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хоригдогчтой хорих ангийн сэтгэлзүйч өрөөндөө дуудан уулзаж байгаад, орхин гарсны улмаас ийн оргожээ.

    Тэрбээр бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр яллагдагчаар татагдан өнгөрсөн сарын 03-ны өдрөөс Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан гэх мэдээлэл байгаа юм. Мөн түүнийг Сэлэнгэд алга болсон охины хэрэгт сэжиглэн шалгаж байсан гэх мэдээлэл байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ