• Дэлхийн шилдэг онгоцны үйлчлэгчтэй агаарын тээврийн компаниудыг Сингапурын компани тэргүүлэв

    2019-06-20

    Skytrax Aviation Service International байгууллага нь Сингапурын агаарын тээврийн багийн үйлчлэгч нарыг дэлхийд хамгийн сайн гэж үзжээ. Skytrax-ийн албан ёсны вэбсайтад энэ тухай мэдээлсэн байна.

    Онгоцны үйлчлэгч нарын анхаарал, урам зориг, найрсаг байдал, мэргэжлийн ур чадвар, зочломтгой байдлыг үнэлэн ийнхүү шалгаруулжээ. Индонезийн Garuda Indonesia компаний ажилтнууд 2-р байранд орсон бол ANA All Nippon Airways гуравдугаарт бичигдэж, Тайландын агаарын тээврийн компаниуд дөрөвдүгээрт жагсчээ.

    Үүнээс гадна EVA Air, Cathay Pacific, Hainan Airlines, Japan Airlines, Qatar Эйрвэйз, China Airlines зэрэг авиа компаниудын үйлчлэгчид жагсаалтын эхний 10-т оржээ.

    Катар улсын иргэний агаарын тээврийн Qatar Airways компани 2019 оны шилдэг агаарын тээврийн компаниудыг Skytrax-ын хувилбараар тэргүүлсэн.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ