• Энэ оны эхний таван сарын байдлаар 188 хүн хар тамхины гэмт хэрэгт холбогджээ

    2019-06-20

    ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ оны эхний таван сарын байдлаар хар тамхитай холбоотой 96 гэмт хэрэгт 188 хүн холбогдсон байна. Click To TweetЭнэ тоо нь өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байгааг албаны хүмүүс онцоллоо.

    Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон иргэд дунд гадаадын иргэд ч бий гэдгийг албаныхан хэлэв. Тэд Click To Tweet

    Өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр Нигерийн гурван иргэн хар тамхи шуудангаар авсныг илрүүлж, баривчилсан. Тэдний нэг нь англи хэлний сургалтын төвийн багш 31 настай Ш гэгч 300 сая төгрөгийн хар тамхийг Тайланд улсаас Монгол Улсад шуудан илгээмжээр ирсэн байдаг. Түүний  шуудан илгээмжээс ICE буюу “мөс” гэх 300 сая төгрөгийн үнэ бүхий хар тамхийг хураан авсан байдаг. Уг хэргийг шалгаж байгаа талаар албанхынхан хэлээ.

    Түүнээс гадна БНСУ-ын иргэн Ким Ён Жү нь гэртээ хар тамхи хадгалдаг, хэрэглэж байгаад баригдсан байдаг. Тэрбээр Монгол Улсад гоо сайхны бараа худалдан, борлуулдаг байсан нэгэн.  Түүний талаарх мэдээллийн дагуу ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас энэ оны гуравдугаар сарын 22-23-нд шилжих шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж  түүний гэрээс дельта-9 тетрагидроканнабилы агууламжтай савлагааны хамт 159 грамм каннабис хадгалж байсныг илрүүлсэн. Уг этгээдэд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Click To Tweet

    Хамгийн сүүлд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах бодис, сэтгэц нөлөөт эмийн хууль бус хэрэглээтэй тэмцэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх зорилгоор энэ сарын 14-15-нд шилжих шөнө ЦЕГ-ын  Тусгай ажиллагааны газар, НПГ, эрэлч нохойн алба хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий шөнийн цэнгээний газруудад хяналт, шалгалт зохион байгуулсан. Энэ үеэр 40 орчим иргэнд мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодис шээсээр илрүүлэгч анхан шатны тест тавьж шалгахад, зургаан иргэн мансууруулах бодис хэрэглэсэн нь илэрсэн байна. Click To Tweet

    Улмаар гэмт хэргийн шинжтэй нэг үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ.

    Дашрамд, 2010-2018 онд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 98 хувь нь Монгол Улсын харьяат, хоёр хувь нь гадаад улсын буюу Филиппин, Нидерланд улсын иргэн байна. Click To Tweet Илгээгч улс орноор нь төрөлжүүлж үзвэл БНХАУ, Нидерланд, АНУ, Малайз, Хонгконг, Их Британи, ОХУ, ХБНГУ зэрэг улсуудаас авто зам, агаарын зорчигчоор болон шуудан илгээмжээр улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдлууд бүртгэгдсэн юм байна.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ