• Шинжаанд 30 тахь унагалжээ

    2019-06-20

    Шинжааны хойд хэсгийн Кара уулсын байгаалийн хамгаалалтын бүсэд нутагшуулсан тахийн 21 гүү унагалжээ. Үүнээс гадна гаршуулан маллаж байсан 9 тахь унагалснаар, энэ онд Шинжааны тахийн тоо толгой 30-аар нэмэгдэж байна гэлээ.

    Шинжааны тахь үржүүлэх судалгааны төвийн дарга Ма Шиньпин “Гаршуулан тэжээж байсан 9 тахь унагалснаар, энэ онд Шинжаанд тахийн 30 унага шинээр нэмэгдлээ. Тахь үржүүлэх төсөл хэрэгжүүлсэн 34 жилийн турш, Их Британи, Герман, Америк зэрэг орноос 24 тахь авчран нутагшуулж, нийт 6 үеийн тахийг үржүүлснээр, тахийн тоо толгой 700 орчим болон өсөж, дунджаар 90 гаруй хувь нь онд орж, энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэн, дэлхийн хамгийн том тахь үржүүлэх бааз болон хөгжиж байна” гэсэн байна.

    2001 оны 8-р сард, Шинжаан анх удаа тахь нутагшуулах туршилт хийснээс хойш, нийт 16 удаа буюу 110 тахийг зэрлэгшүүлжээ. Одоо Шинжааны тахийн сүрэгт 411 толгой тахь байгаа ба дэлхийн тахийн тоо толгойны 15 хувийг эзэлжээ. Үүнд хашаалан тэжээж байгаа тахь 90, зэрлэгшүүлсэн тахь 217, хагас зэрлэгшүүлсэн тахь 104 байгаа ажээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ