Дэлхийд гэр оронгүй болсон хүний тоо 70.8 саяд хүрч дээд цэгтээ очлоо

2019-06-20

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан газраас тайлан гаргажээ. Уг тайланд 2018 оны эцсийн байдлаар дэлхийн хэмжээнд гэр оронгүй болсон хүний тоо 70.8 саяд хүрсэн нь 20 жилийн өмнөхөөс 20 дахин нэмэгдэж, сүүлийн 70 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон гэв. 

“Дэлхийн хандлага” нэртэй жил тутмын энэхүү тайланд, “2018 онд дэлхийн хэмжээнд гэр оронгүй болсон хүний тоо 2.3 саяар нэмэгдсэн. Дайн дажин, зэвсэгт мөргөлдөөн, бусад дарамт шахалтаас болж бусад оронд дүрвэсэн хүний тоо 2018 оны эцсийн байдлаар 25.9 саяд хүрсэн нь 2017 оны эцсээс 500 мянгаар нэмэгдсэн. Мөн өөр бас 3.5 сая хүн бусад оронд орогнох өргөдөл гаргасан бөгөөд 41.3 сая хүн орон гэргүй тухайн орондоо тэнүүчилж байна” гэж дурджээ.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн газрын дээд комиссар Филиппо Гранди “Өдгөө дэлхийн хэмжээнд мөргөлдөөн, дайн дажин зэрэг хүчин зүйлийн улмаас гэр оронгүй болох үзэгдэл үргэлж нэмэгдэх хандалгатай, дэлхийн хэмжээний хамгийн том сорилтын нэг болсон” гэж онцоллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ