
“Пари Сен-Жермен”-ий довтлогч Неймар клубын ерөнхийлөгч Нассер Аль-Хелаифид зуны наймаа шилжүүлгийн цонхон нээгдэхээр багийг нь орхиж “Барселона”-д эргэн очих хүсэлтэй байгаагаа хэлжээ.
“Би энд тоглохыг хүсэхгүй байна. Би буцаж харихыг хүсч байна, би хэзээ ч дахин явахгүй байхыг хүсч байна” гэж Mundo Deportivo Неймарын хэлснийг дамжуулжээ.
Неймар 2013 оноос “Барселона”-д 2017 он хүртэл тоглож улмаар “ПСЖ”-д 222 сая еврогоор очсон юм. Парисын клубын довтлогч түүний талаар хэвлэл мэдээллийнхэн тэр багийнхаа төлөө баярладаггүй гэж бичдэг байна. Бразил залуу “Барселона”-аас гадна “Реал Мадрид” сонирхдог гэлцэнэ.
Аль-Хелаифи саяхан “ПСЖ”-д харьяалагдаж буй од хөлбөмбөгчдийг шүүмжилж, клубын хувьд хамааралгүй шинэ тоглогчидтой холбогдоход бэлэн гэдгээ хэлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.