• ҮНДСЭН ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:Шүүхийн Ерөнхий зөвлөлд төвлөрсөн хэт их эрх мэдлийг задална

    Үндсэн хуульд дөрвөн багц өөрчлөлтийг оруулж байгаагийн нэг нь Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт өөрчлөлт юм. Энэ удаад бид шүүх эрх мэдэлтэй холбоотой өөрчлөлтийг онцлон хүргэж байна.

    ШҮҮХ ЭРХ МЭДЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ӨНӨӨГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ

    Өнгөрсөн 27 жилийн хугацаанд Шүүхийн Ерөнхий зөвлөлд хэт их эрх мэдэл төвлөрч иржээ. Шүүгчийг сонгон шалгаруулах, томилох явцад улс төрийн нөлөөлөл орох эрх мэдлээ урвуулан ашиглахаас бодитойгоор сэргийлэх эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаа нь шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулж ирсэн.

    -1992 оны Үндсэн хуульд Үндсэн хуулийн цэц хэмээх оноосох нэр бүхий эндсэн хуулийн биелэлтэд дээ хянат тавих институцийг шинээр байгуулсан. Гэхдээ Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавиндах мэргэшлийн шаардлага тодорхойгүй хараат бус байдлын баталгаа бүрдээгүйгээс үүдэн Үндсэн хуулийн биелэлтэд дээд хянат тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж байгаа. Тиймээс холбогдох зохицуулалтыг тодорхой болгох,

    -Шүүгчид ёс зүйн болон эрх зүйн хариуцлага хүлээлгэх тогтолцоо үгүйлэгдэж байгаа, үүнтэй холбоотой олон нийтийн шүүмжлэл тасрахгүй  байгаа гэх мэт олныг дурьдаж болно.

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн өнгөрсөн 27 жилийн хугацаанд дөрвөн удаа өөрчлөгджээ.

    -1992 онд  дийлэнх, олонх шүүгч нь  дотроосоо даргаа сонгодог байсан бол 1996 онд Хууль зүйн сайд өөрөө дарга нь болсон. Ингэснээр улс төрийн албан тушаалтны нөлөөнд орох эрсдэлийн суурь тавигдсан.

    -Үүний дараа 2002 онд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг даргаар томилсон. Ингэснээр Хэрэг маргааныг хяналтын журмаар шийддэг шүүхийн ерөнхий шүүгч нь шүүхийн захиргааны эрх мэдэлд голлон нөлөөлж хэрэгжүүлдэг болсноор шүүхийн дотоод хараат бус байдалд алдагдсан.

    -Үүнийг засах гэж байна гээд 2012 онд Ерөнхийлөгчийн эрх мэдэлд өгсөн. Бүх гишүүдийн тоог тав болгож,  хоёр гишүүнийг хуульчдийн холбоо, Хууль зүйн яам, гурван шүүгчийг гурван шатны шүүхээс нэр дэвшүүлж  байхаар тусгасан. Ингэхдээ бүх гишүүд, даргыг Ерөнхийлөгч томилдог болж, нэг улс төрийн албан тушаалтны нөлөө орох эрсдэл нэмэгдсэн.

    ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИАР ИНГЭЖ ЗАСНА

    -Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог  10 болгон нэмэгдүүлнэ. Одоо гишүүдийн тоо тав байгаа нь хэдхэн хүн Дээд шүүхийн шүүгч хэн байх вэ гэдгийг хаалттай хэлэлцдэг зүй бус нөлөөнд орох эрсдэл байгаа учраас тоог нэмжээ.  10 гишүүний 5 нь шүүгч нараас сонгогдсон шүүгч байна. Үлдсэн таван гишүүн нь шүүгч биш, хууль зүйн өндөр мэдлэг боловсролтой, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан иргэдээс  тэнцвэртэй бүрдүүлж, дөрвөн жилийн хугацуаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллана.

    Шүүгчдээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгохдоо нэгийг хяналтын шатны шүүхийн шүүгчдээс, нэгийг давж заалдах шатны шүүхийн шүүчгдээс, гурвыг ахан шатны шүүхийн шүүгчдээс тус бур дундаасаа сонгож байхаар тусгажээ.

    -Шүүгч биш таван гишүүнийг УИХ-ын холбогдох байнгын хорооноос нэр дэвшүүлж, УИХ-ын хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар томилно.

    -ШЕЗ-ийн даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, нийт гишүүдийн олонхийн саналаар сонгоно.

    -Улсын Дээд шүүх Ерөнхий шүүгч, 21 шүүгчээс бүрдэнэ. Уг шүүхийн шүүгч 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилогддог байна.

    Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ 15-аас доошгүй ажил ажилласан, 40 нас хүрсэн иргэнийг томилгооны сонсгол хийсний  үндсэн дээр УИХ-ын нийт гишүүдийн олонхийн саналаар томилно.

    -Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг есөн жилийн хугацаатай нэг удаа томилох, дахин томилохыг хориглохоор өөрчилж оруулж ирсэн.

    Ингэж өөрчилснөөр өнөөдөр тулгамдаад буй дээрх бэрхшээлүүдийг шийдэж чадна хэмээн хуулийн төсөл боловсруулагчид хэлсэн.

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ