• 100 тэрбум долларын хөрөнгөтэй дэлхийн гурав дахь баян Бернар Арно боллоо

    2019-06-20

    Дэлхийн түүхэнд гурав дахь 100 тэрбум ам.доллартай хүн бол Louis Vuitton Moët Hennessy (LVMH)-ийн эзэн франц Бернар Арно боллоо хэмээн Bloomberg бичжээ.

    Одоогийн байдлаар Арногийн хөрөнгө 100.4 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд хамгийн сүүлд гурван тэрбумаар өссөн байна. Жилийн эхнээс эхлэн Арногийн хөрөнгийн хэмжээ 32 хувиар өссөн нь LVMH-ийн хувьцааны үнэ 43 хувиар нэмэгдсэнтэй холбоотой байна.

    Bloomberg-ийн гаргасан тэрбумтнуудын жагсаалтад Интернетийн гигант Амазоны Жефф Безос 119 тэрбум доллараар, Microsoft-ын тэрбумтан Билл Гейтс 106 тэрбум доллараар, харин Арно ийнхүү 100.4 тэрбумаар гуравт жагссан байна.

    Bloomberg-ээс үзвэл, Арногийн хөрөнгө Францын ДНБ-ний 3 хувьтай тэнцэж байна. Үүний зэрэгцээ Forbes Арногийн хөрөнгийг 97.3 тэрбум доллараар үнэлдэг ба Безос (156.2 тэрбум ам.доллар), Гейтс (102.4 тэрбум) -ын дараа тэрбумтнуудын жагсаалтын гуравдугаарт оруулаад байжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ