“Жаст”-ын Ш.Батхүүгийн 52 тэрбумын үл хөдлөх хөрөнгийг борлуулна

2019-06-19

Засгийн газар  “Эрдэнэт” үйлдвэрээс “Жаст” группын өрөнд төлсөн 40 сая ам.долларын хохирлыг барагдуулах талаар анхаарч ажиллаж байгаагаа өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Түүний хэлснээр “Жаст” группын Ш.Батхүүгийн хөрөнгийг зарж борлуулах замаар хохирлыг барагдуулахаар ажиллаж байгаа аж. Click To Tweet

УИХ-ын гишүүн О.Баасанхүү  40 сая ам.долларыг яг төлөгдсөн эсэх талаар баталгаа нэхсэн. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уг мөнгө төлөгдсөн гэх бичгийг харуулав. Өчигдөр ЗГХЭГ-аас АТГ-ын даргад албан бичиг явуулжээ. Хуулийн байгууллагын шийдвэрээр Ш.Батхүүтэй холбоотой үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн байгаа бөгөөд нийт 52 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн байна. Click To Tweet Нийт дүнгээрээ 85 орчим  тэрбум орчим төгрөгийн үл хөдлөх хөрөнгө Ш.Батхүүгийн эзэмшилд байсан гэдгийг хуулийн байгууллагаас ЗГХЭГ-т ирсэн байна. Тиймээс дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулах, эсвэл шүүхээр шийдвэрээр зарж борлуулаад “Эрдэнэт” үйлдвэрийн хохирлыг барагдуулах ёстой гэж үзжээ. Click To Tweet

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ